Галт зэвсэгтэй хэрэг үйлдсэн гурван сэжигтний хоёрыг олжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Өнгөрсөн 10-р сарын 9-10-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах мөрийтэй тоглоомын газар онц ноцтой зэвсэгт дээрмийн хэрэг гарсан. Хэргийг гол зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлж цагдан хорих хэмжээ авсан байна. Энэ хэрэгт нийт долоон хүнийг сэжиглэн шалгаж голлох үүрэгтэй оролцсон гэх дөрвөн этгээдийг гэмт хэрэг зохион байгуулсан, уриалан дуудсан байж болзошгүй учраас цагдан хорих арга хэмжээ авсныг албаныхан хэллээ. 

Харин үлдсэн гурван сэжигтнийг эрэн сурвалжилсны дүнд хоёрыг нь олоод байна. 

Эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг өчигдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан бол өнөөдөр 12:30 цагийн үед Нямгэрэл овогтой Билэгбаатарыг СХД-ийн нутаг дэвсгэрээс саатуулан баривчилж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна.



Одоогийн байдлаар Батбаатар овогтой Насандэлгэрийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top