Долоон хүүхэд түймэрт өртсөнөөс дөрөв нь нас баржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Нийслэлийн хэмжээнд он гарсаар гал түймрийн улмаас 7 хүүхэд түлэгдэж, 4 хүүхэд нас барсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрийн дуудлагад цаг алдалгүй шуурхай ажилласнаар нийт 27 хүүхдийг гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаа алдахаас авран хамгаалсан байна. Эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж түлэгдэж, гэмтэж,  эрүүл мэнд амь насаа алдсан тохиолдол  гарч байгаа тул нийт эцэг эхчүүд, томчуудыг гэр, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг НОБГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top