”СКАЙ КАСТЕЛ ЛЮКС ПЕНТХАУС” Mаркетеруудын өдөр борлуулалтын нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

 

Орчин үеийн хамгийн шилдэг таун хаус гэгдээд буй “SKY CASTLE LUXURY PENTHOUSE” хотхоны нээлт өнөөдөр боллоо. Маркетеруудын өдрийг тохиолдуулан хийсэн энэхүү нээлтэд Монголын шилдэг маркетерууд оролцсоноороо тун онцлог, содон болов. Ийнхүү тус хотхоны борлуулалт албан ёсоор зарлагдаж, захиалгаа авч эхэллээ. Элит сонголт гэж нэрлэгдэх болсон тус хотхон нь зөвхөн барилгын төгс чанар, содон дизайн, гоёмсог интерьер, гойд байршлаас гадна дэд бүтэц, шийдэл, тохижилтоороо гайхагдаж буй. Учир нь хотхоны гадна орчинд сагсны талбай, газрын теннис талбай, гоёмсог ландшафт, айл бүрт зориулсан сүүдрэвч, хүүхдийн стандарт тоглоомын талбай, ногоон байгууламж, 60 машины граж зэргийг бүтээн босгожээ.

Бүрэн тохижуулсан үйлчилгээний заал танхимыг ч барьсан байна. Тухайлбал, 700 м2 талбай бүхий иж бүрэн фитнесс төв, хүүхдийн гэр цэцэрлэг, мэргэжлийн боксын ринг, гэр бүлийн саун зэргийг тохилог засалттайгаар шийдэж өгсөн нь оршин суугчдад ихэд таалагдаж байгаа аж. “Асем вилла” хотхоноос 1 км зайд орших “Sky Castle Luxury Penthouse” хотхон захиалга авч эхэлсэн бөгөөд тансаг зэрэглэлийн пентхауст амьдрахыг хүсэгч хэн бүхэнд маш боломжийн үнэ, таатай нөхцөлийг санал болгож байгаа юм байна. 

 

 

 

Д.Ирээдүй


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top