Ихрүүдэд туслах аянд нэгдээрэй

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Хэдхэн хоногийн өмнө фэйсбүүкийн хуудаснаа нэгэн бүсгүй эмнэлэгт тун хэцүү нөхцөлд байгаа ихрүүдийн талаарх мэдээллийг оруулж байсан. Тэрхүү мэдээлэлд дурдсанаар ихрүүдийн хувьд есдүгээр сарын 7-нд төрсөн бөгөөд ээж нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бол аав нь өнгөрөгчдолоодугаар сард зүрхний өвчний улмаас нас баржээ.

Ихрүүд дээрээ 17 настай ах, 7-8 насны хоёр эгчтэй бөгөөд тэд хараа хяналтгүй тун хэцүү байдалд байгаа талаар ээж нь дурссан байна.

Бид энэ талаар ихрүүдийн талаарх мэдээллийг фэйсбүүкт оруулсан Б.Амарзаяатай холбогдож тодрууллаа.

-Одоо ихрүүд болоод ээжийн биеийн байдал ямар байна вэ? 
-Ээжийн биеийн байдал гайгүй болоод хүүхдүүдийнхээ тасагт ирсэн байгаа. Гэхдээ эмнэлэгээс гарах арай болоогүй гэж хэлсэн.

-Хүмүүс тусламж хүргэж байна уу?
-Боломж бололцоогоороо сүү, живх авчирж өгч байгаа. Мөнгөн хандив өгч байгаа хүмүүс ч бий. Хамгийн тулгамдаад буй асуудал бол энэ гурав маань гараад очиход гэр нь дулаахан тохтой байх л болчихоод байна. Байшинд нь обой наах, үүдний пин барихаас гадна гэрт нь түлээ нүүрс дөхүүлэх зэргээр машин тэрэгтэй хүний тусламж маш их байгаа. Тиймээс энэ бүгдэд туслах хүсэлтэй, сайхан сэтгэлтэй хүмүүс байвал тусламжийн гараа сунгаач ээ гэж хүсмээр байна.

-Туслахыг хүссэн хүмүүс хэрхэн холбогдох вэ? 
-Одоогоор хүүхдүүд ээжтэйгээ эмнэлэгт байгаа учраас их зүйлийн тусламж хүргэхээр агуулах газар зэргээс шалтгаалаад хэцүү болчихоод байна. Ямартай ч нэгдэн энэхүү тусламжийн аяныг эхлүүлэхээр болсон гурван ээж байгаа. Бидний хувьд хандивийн данс нээсэн. Мөн гар бие оролцож туслахыг хүссэн хүмүүс 89117411, 94954309, 88099520 гэх дугаарууд руу холбогдох боломжтой.

ХАНДИВЫН ДАНС: 

Голомт банк: 2409213726

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top