Дүүргийн сонгуулиар хэрэгжүүлсэн “хар” технологи

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Монголчууд бид Үндсэн хуулинд олгогдсон эрхийнхээ дагуу 4 жил тутамд сонгууль явуулж төрд өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчөө сонгодог. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн 6-р сард болсон бол хоёр хоногийн өмнө сум дүүргийн ИТХ-ын сонгууль боллоо. Сум дүүргийн ИТХ бол иргэдэд хамгийн ойр байдаг, тэдний амьдарч байгаа нутаг дэвсгэрийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчөө сонгож байгаа явдал юм.

Харамсалтай нь нийслэлийн хэмжээнд төвийн дүүргүүдийн сонгуулийн ирц дүүргийн ИТХ-ыг сонгох хуулийн хэмжээнд хүрсэнгүй. Иймээс хуулийн дагуу ирэх ням гарагт буюу 10 сарын 23-ны ням гарагт ирц хүрээгүй хэсгийн хороодод дахин сонгууль явуулахаар болсон байна.

УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуульд МАН олонхи болж, иргэдийн итгэлийг хүлээж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллахаар болсон. Харин өмнөх 4 жил засаг барьж байсан Ардчилсан нам УИХ, аймаг нийслэлийн сонгуульд үнэмлэхүй цөөнх болсондоо нэг хэсэгтээ “бантсан”.

Харин тэд орон нутгийн сонгуулийн өмнө  банталтаасаа гарч,  эргэн “сэргэж”, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд “хүч хаян” оролцохоор шийдсэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд АН-ын удирдах төв байгууллагаас ач холбогдол өгч оролцож байгаа гэнэ билээ.

Аль ч сонгуулийн үеэр сонгогчийн саналыг худалдан авахыг “оролдсон” элдэв үйлдлүүд гарсан тухай мэдээллүүд сонсогддог. Тэгвэл энэ удаад ийм үйлдэл нь бүр технологи болтлоо хэлбэржсэн байна.

Сонгуулийн хуулийн “70.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заасан байна. Гэтэл 10 сарын 19-ны өдөр болсон дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуульд энэ хуулийн заалт илт зөрчигдсөн үйлдэл олон гарсан байна. Зарим дүүрэгт сонгогчидод гурил будаа тараасан бол зарим дүүрэгт 10.0-20.0 мянгөн төгрөг өгөх үйлдэл илэрчээ.  Ийм хууль зөрчсөн үйлдлийг ихэнхдээ амьжиргааны түвшин доогуур, мэдлэг мэдээлэл багатай  гэр хороололын иргэд сонгогчдын саналыг “худалдан авах” зорилгоор хэрэгжүүлсэн байна.

Дээрх технологи ингэж хэрэгжжээ. Дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуульд оролцож байгаа сонгогч бүрт сонгуулийн хэсгийн хорооноос сонгуульд оролцсоныг батламжилсан цагаан болон ягаан өнгийн билл өгч байгаа.14732199_1245725785448560_1240930854300948707_n-1Тухайн билл дээр  сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн ……….. тоот дугаар, сонгуулийн ….-р хэсэг гэсэн хоёр тоон мэдээлэл байдаг.

Интернэт болон элдэв мэдээллээс хол, мэдлэг боловсрол нимгэн, амьдрал нь ядуу зүдүү иргэдийг “олзолсон” нэр дэвшигчийн талынхан  тэдэнд  хандан сонгуульд оролцохдоо манай нэр дэвшигчийн нэрийг будаж саналаа өгөөрэй, дараа нь гарч ирээд санал өгсөн хуудас /билл/-аа бидэнд өгч  мөнгөө аваарай гээд таны санал өгсөн биллийн дугаараар нь хөөгөөд хэнд санал өгснийг чинь бид  мэдчихдэг юм хэмээн сонгогчийг төөрөлдүүлж саналыг нь худалдан авах “хар технологи”-ийг хэрэгжүүлсэн бололтой  байна.

Хуульд зааснаар бол хэнд саналаа өгөх, хэнийг дэмжих нь тухайн сонгогчийн эрх төдийгүй хэнд санал өгснийг нь  тухайн сонгогчоос өөр хэн ч мэдэх ёсгүй нууцлалтай байдаг. Гэтэл сонгогчийн эрхэнд бүдүүлэгээр хандаж, тэдний сонголт хийх эрхийг зөрчиж, эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр сонгогчийн саналыг худалдан авч байгаа энэ үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан шуурхай шалгаж шийдвэрлэх ёстой.

Сонгуулийн хуулийн  159 дүгээр зүйл буюу Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах  хэсгийн 159.2.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.

 159.3.Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” хэмээн  нэн тодорхой заажээ.

Тэгвэл ийм “хар технологи” хэрэгжүүлэн, сонгогчийн саналыг “худалдан авсан” нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч, шударга үнэнээр өрсөлдсөн дараагийн нэр дэвшигчийг нь сонгогдсонд тооцдог Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Сонгогчийн саналыг эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр худалдан авахыг санаархаж байгаа нэр дэвшигч сонгогдсон хойноо таны саналыг худалдан авахад гаргасан зардлаа хэд дахин өсгөж авахын төлөө ажиллана гэдгийг сонгогч та  санаж,  магадгүй сонгогч танд ийм санал ирсэн бол нэгэнт таны санал нууцлалтай, түүнийг хэн ч мэдэх боломжгүй  болохоор та тэдний эсрэг саналаа өгч, зөөв шударга өрсөлдөгчийг нь дэмжих нь зөв юм.

Сонгогч та сонгуульд идэвхтэй оролцон саналаа өгч, мэргэн сонголт хийх нь  таны амьдарч байгаа сум дүүргийн хөгжийн түрлэг байх болно гэдгийг сайн тунгаан бодно биз ээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bid(122.201.21.148) 2016 оны 10 сарын 22

MAH-n 30 garui jil hiij bgaa luivar, ulam bolovsrongui bolood l bh umaa, uursduu mungu taraachaad ih sandarch bna aa MAHgaruud, bugd l medej bga shde

0  |  0
Зочин(103.9.91.162) 2016 оны 10 сарын 22

Яармагт АН 20000 төгрөг тараасан л байна лээ. Манайхаас 3 хүн авсан л байна лээ

0  |  0
Bayaraa(202.9.42.150) 2016 оны 10 сарын 22

Man uursduu hiisen bulhaigaa an gj hudlaa chalchih yumaa.

0  |  0
Санал огогч(202.9.42.220) 2016 оны 10 сарын 22

Нэмэлт санал оголтийг хэсгийн хорооныхон амжилттай шийдвэрлэж эхлэв. Юу гэхээр нэр дэвшигчдийг дэмжигчдээ оорсдоо олж ирэхийг уурэгдэж. Цаадуул нь ямар нэг аргаар 50 хувьд хургэж мороодлоо биелуулэх, сонгуулийн хэсэг хороо амжилттай болов гэж сайрхан зарлахал улдлээ. Айл орхоор явж оролцоорой гэж явж байгаа хун алга, худлаал тархи угааж байна. Тор засаг унэхээр ялзарч. Монгол энэ байдлаар хогжих биш харин басдын дгвар улс болох л улдлээ. Цаг хугацаа ойртож , ойрын 20 жилд Монгол улс гэж байх юм уу ард тумээн

0  |  0
2016(103.26.194.74) 2016 оны 10 сарын 22

ан-ы мэдлэг боловсролгүй . шунал нь дийлдэхээ бсан улсуудыг төр рүү ойртуулж болохгүй. 16- онд эднээс салж бгаа нь том амжилт. одоо бонд эрдэнэтийн асуудал . идсэн луйвар дээрмийг ил болгоод хуулийн хариуцлага үүрүүл.

0  |  0
erdenehuu(202.9.40.103) 2016 оны 10 сарын 21

AN bainga bulhai buzar uildel hiij bh uym Ylanguya BGD busdaas iluu Erdeniin shoronjson sanaagaar ajillah uym

0  |  0
БОЛД(182.160.37.31) 2016 оны 10 сарын 21

МАН ӨӨРСДИЙНХӨӨ ХИЙСЭН БУЛАЙГ ДАНДАА ХҮН РҮҮ ӨРСӨЖ ЧИХЭХ ЮМАА

0  |  0
Top