Дүрвэгсэд Латвийг голжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Европын Холбооноос тогтоосон квотын дагуу Латви улсын хүлээн авсан бүх дүрвэгчид тус орон дахь амьдралын нөхцөл байдал хангалтгүй учраас тэндхийг орхин явлаа гэж DELFI мэдээллийн сайтад бичсэн байна. 

 

Латвийн телевиз мэдээлснээр, дүрвэгсдээс үлдээд байсан сүүлчийн хоёр хүн амьдралын нөхцөл сайтай Герман руу явахаар шийдсэн аж.

 

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Латвид амьдарч байсан дүрвэгсэд амьдралын нөхцөл тааруу байгаатай холбогдуулан эсэргүүцэл илэрхийлж байсан билээ. Ялангуяа тэдний хангамжийг багасган 139 евро болгосонд ихэд дургүй байсан гэнэ.

 

Цагаачлал, иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын ажилтны өгүүлснээр, ийм хэмжээний мөнгөөр энгийн амьдрал төвхнүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй гэжээ.

 

Дашрамд дурдахад, Германд болсон эсэргүүцлийн тухай өмнө нь мэдээлж байсан бөгөөд дүрвэгсдийн эмх замбараагүй байдал хөл толгойгоо алдаад байгаа талаар Гармиш-Партенкирхен хотын захирагч тус орны эрх баригчдад хандан гомдол мэдүүлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(31.209.204.28) 2016 оны 10 сарын 22

davarchihsan terroristuudyg bugdiig n huuj gargah heregtei!

0  |  0
Top