Өтлөвч ухаан суухгүй, буцлавч шөл гарахгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

“ӨТЛӨВЧ УХААН СУУХГҮЙ  БУЦЛАВЧ ШӨЛ ГАРАХГҮЙ” ГЭДЭГ ШИГ АРД  ТҮМЭН БАЙЖ БОЛОХГҮЙ ... Нэмэлт болон дахин санал хураалтуудэнэ үг нэг л тааламжгүй сонсогдох юм ..

СЕХ-ноос мэдээлснээр улс даяар нийт 1765 тойрогт санал хураалт явуулснаас 135 тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар болсон. Үүний 57 тойрог нь орон нутаг, аймгуудад, 79 тойрог нийслэлийнх. гэж мэдээлсэн. Харин энэ удаад дахин санал хураалт гэсэн бас нэг ойлголт гарч ирээд  байна. Нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулдаг бөгөөд энэ удаад 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн гэнэ. Дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-ны өдөр явуулах юм байна. Яг энэ үед ард түмэн гэнэт ухаан сууж, нэмэлт болон дахин санал хураалтыг яагаад цугт нь нэг өдөр явуулж болдоггүй юм бэ? гэсэн асуулт тавьцгааж байна. СЕХ-оо хариулахдаа,  нэмэлт санал хураалт, дахин санал хураалт гэдэг нь хоёр өөр ажиллагаа гэж тайлбарлаж байгаа юм.

Харин миний хувьд яагаад очоод хуруугаа шургуулаад хоёр нүх бөгөлчихөж болоогүй юм бэ? гэсэн бодол толгойд эргэлдээд байх юм. Бид сонгуулиас залхасан нь үнэн гэлээч, сонгууль өгөөгүйгээс, ирц хүрээгүйгээс ямар хор хохирол, муу үр дүн дагуулах билээ гэдгийг эрхбиш мэдэх болсон баймаар санагдана. Нэгэнт л МАН-д хувь заяагаа даатгасанаас хойш орон нутагаа МАН-д өгөхөөс өөр сонголт бидэнд үлдээгүй шүү дээ. МАН энэ 4 жил ард түмнийг “МАЛ” болгох нь   мэдээж , учир нь “Мордохын хазгай “  гэж үг байдаг даа..”Өртэй хүн өөдөлдөгүй” бол өртөй ард түмэн, улс орон бүр өөдлөхгүй нь ойлгомжтой.

Хугацаатай юм дуусдаг хойно энэ дөрвөн жилийг шүд зуун өнгөрөөхөөс өөр асуудал  Монголын ард түмэнд үлдээгүй бололтой . Одоо “Нэмэлт болон дахин санал хураалтявуулахад дахиад л мөнгө гарзадна. Энэ  мөнгө та бидний л мөнгө урсана гэсэн үг, дээр нь энэ эгзэгтэй эмгэнэлтэй  үед, хэн хохирох вэ? гэвэл ард түмэн л хохирно. Ядаж бид өөрсөөдөө өрсдийгөө хохироож болохгүй шүү дээ.

Орон нутгийн удирдлага яаралтай хугацаанд ажлаа жигдрүүлсэн байх цаг үе ирээд байна. Гэтэл 11-р сар дундаа ортол энэ орон нугийн ажил задгайрах нь  ойлгомжтой. Гэтэл цаана чинь улсын төсвийн талаар асуудлууд хэлэлцэгдэж эхлээд байна.  УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан /2016.10.20/  эхэлсэн байна. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ..Энэ жил өртэй зээлтэй, хямралтай  энэ тэр гэдгээрээ далайлгаад төсөв гэж ёстой нэг, “Тал дугуй” гэгч болох нь мэдээж боллоо. 

Төсөв өм цөм танагдаад ирэхээр нийгэм, нийтийн амьдрал улам л доройтно.

Өнөөгийн энэ улс төрийн луйварчид Монголын ард түмний. цагаан цайлган, гэнэ тэнэг, хээгүй  хэнэггүй итгэл сэтгэлээр тоглоод сурчихжээ... Бид улс төр гэж юу болох, улс төрчид гэж хэн болохыг мэдсээр байж л тэдний үнс шиг хийсэх хоосон амлалтад хууртсаар, хууртсаар л байх юм.  Бид агуа Их Монгол гүрний, тэнгэр заяат хойч үе мөн л юм бол Агуа их Ард түмэн байх учиртай..

Хэнтийн Батхүү  
Zindaa.mn

“ӨТЛӨВЧ УХААН СУУХГҮЙ  БУЦЛАВЧ ШӨЛ ГАРАХГҮЙ” 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.37) 2016 оны 10 сарын 21

ene ug chini dakhin songuulitay kholbootoygoos gadna khashirakhguy man-yg songoji bui khumuusd khamaatay ug baina

0  |  0
Top