Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одонгийн АРАВ дахь ЭЗЭН хэн бэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

“ЧИНГИС ХААН” ОДОН БИЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Yндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Чингис хаан” одон бий болгосугай.

2."Чингис хаан” одонгийн дүрмийг 1 дүгээр хавсралтаар, тодорхойлолтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /1 дүгээр хавсралтыг Улсын Их хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3.“Чингис хаан” одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байсугай. /Энэ заалтыг Улсын Их хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор нэмсэн./

4.“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосугай. /Энэ заалтыг Улсын Их хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор нэмсэн./

“Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.

Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээж байхаар тогтоосон байна.

“Чингис хаан” одонг хүртэж байсан төр нийгмийн зүтгэлтнүүд:

1. П.Очирбат: 2005 онд


 

2. Б.Шарав:2006 онд


3. Д.Бямбасүрэн 2009 онд


4. Р.Гончигдорж 2010 онд


5. Н.Багабанди 2011 онд


 

6. Д.Дэмбэрэл 2012 онд

 


7. Д.Содном 2013 онд


8. Х.Намсрай 2014


9. Г.Мэнд-Ооёо


Эзэн богд Чингис хааны эрхэм дээд шагнал ерөөл билэгт ес дэх одонг Монголын дуурийн дууны урлагийг дэлхийд гайхуулж яваа дуучин МУГЖ Г.Ариунбаатарт хүртээх болсон тухай мэдээлэл амнаас ам дамжин өртөөлж байна .

Хэнтийн Батхүү
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top