Улаанбаатарт 6 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 22

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 23-наас аравдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас, 26-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-26-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.  24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top