ОХУ Монголд нийлүүлэх эрчим хүчнийхээ үнийг хөнгөлөхгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 22

ОХУ-ын Эрчим хүчний яам Монгол Улсад экспортолдог эрчим хүчинийхээ үнийг хөнгөлөхөөс татгалзжээ. Салбарын сайд А.Новак энэ шийдвэрээ “Хэн ч алдагдалтай ажиллахгүй шүү дээ” хэмээн тайлбарласан байна. Монгол Улс Байгаль нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж буй. Энэ төсөл Байгаль нуурын эмзэг экосистемд сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилж байгаа учраас ОХУ-ын Байгаль орчны яам Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг зогсоохын тулд Монголд нийлүүлдэг эрчим хүчнийхээ хэмжээг нэмэгдүүлж, үнийг нь тодорхой хэмжээнд хөнгөлөх хүсэлтийг Эрчим хүчний яамандаа тавьсан юм байна.

 

Монгол Улс Шүрэнгийн цахилгаан станцыг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байсан юм. Гэвч ОХУ-тай тохиролцож чадалгүй удааширсны улмаас БНХАУ төслийг санхүүжүүлэх нэг ам.долларыг зээлүүлэхээсээ татгалзсан бололтой. Энэ тухай мэдээлэл “Bloomberg”-ээр цацагдсаны дараа ОХУ-ын Эрчим хүчний яам ийнхүү Монголд нийлүүлэх эрчим хүчнийхээ үнийг хөнглөхөөс татгалзжээ. Гэхдээ үнийн хөнгөлөлт үзүүлэхгүй ч нийлэлтийн хэмжээгээ ихэсгэх боломжтой гэдгийг дээрх мэдэгдэлд дурьдсан байна. Хойд хөршийн vt-inform.ru цахим сонинд энэ мэдээлэл тавигджээ.  

 

Д.Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(128.78.141.176) 2016 оны 10 сарын 22

Malnuud mongoloor duuren nuurs baihad gants tom tsahilgaan stants barij chadadgui hogiin chaarnuud ym daa

0  |  0
gana(202.72.245.165) 2016 оны 10 сарын 22

orsuud tegj bga bol bid tsahilgan stantsa barih ni oilgomjtoi shu de

0  |  0
Top