Мэтгэлцээн дээр задруулсан нууц нь Клинтоныг “ороож” эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 22

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн хооронд болсон сүүлчийн халз мэтгэлцээний тухай яриа АНУ-д намжаагүй үргэлжилсээр байна.  Ялангуяа Хиллари Клинтоны хэлсэн тодорхой хэсэг үгс ихээхэн анхаарал татаж байгаа аж.

 

Америкийн тэргүүн хатагтай, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон цөмийн цохилт өгөхийн тулд улсын ерөнхийлөгчид хэдий хэрийн хугацаа шаардлагатай байдаг талаар ярьсан нь нууц мэдээллийг задруулсанд тооцогдоод байгаа бололтой.

 

АНУ-д 1979 онд тохиолдсон нэг сонин түүх байдаг юм байна: 1979 оны 11-р сарын 9-ний өглөө эрт ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Збигнев Бжезинский Зөвлөлтийн 2000 пуужин АНУ-ын зүг нисч явна гэх мэдээлэл хүлээн авчээ.  Ерөнхийлөгчид энэ талаар мэдэгдэх гурван минутын хугацаа түүнд байсан бөгөөд харин түүнээс мэдээлэл авсан ерөнхийлөгчид шийдвэр гаргах 4 минутын хугацаа л байх ёстой аж.

 

10 онгоц аль хэдийн байлдааны бэлэн байдалд орсон байв. Харин яагаад ч юм, АНУ-ын ерөнхийлөгчийг тэр өглөө хоёр минутын туршид утасдаад сэрээж чадаагүй бөгөөд сүүлийн гуравдах минутад уг түгшүүр худал байсныг Бзежинский мэдсэн гэнэ.

 

Тухайн үед АНУ руу чиглэсэн дайралтын талаар мэдээлдэг программд асуудал үүсч, худал мэдээлэл өгсөн бололтой. Энэхүү явдлын тухай Америкт бүр онигоо хүртэл зохиогдон, ахин 30 секунд л өнгөрсөн бол Вашингтон цөмийн дайныг эхлүүлэх байжээ гэлцсэн аж.

 

АНУ. 2016 оны 10-р сарын 20. Сүүлчийн мэтгэлцээнээс хойш америкчууд инээхтэй манатай болсон байна. Шууд эфирт 70 сая үзэгчдийн өмнө тухайн мэдэгдлийг Хиллари Клинтон албаны түвшинд хийсэн нь хүмүүсийг бараг л шоконд оруулжээ. Ерөнхийлөгчид ердөө л 4-хөн минут шаардагддаг аж...

 

“Цөмийн зэвсгийн тухай асуудал эцсийн дүндээ ерөнхийлөгч тушаал буулгадагт оршино. Тушаал өгөгдсөнөөс хойш гүйцэтгэх хүртэл ердөө л 4-хөн минут. Ийм ч учраас энэхүү аймшигт хариуцлагыг үүрдэг байсан 10 хүн Дональд Трамп-д цөмийн кодыг өгч, цөмийн товчлуур дээр дарах боломжийг олгох ёсгүй гэдгийг мэдэгдээд байгаа билээ” хэмээн Хиллари Клинтон өгүүлсэн байна.

 

Клинтон өрсөлдөгчдөө бүр хүчтэй  цохилт өгөхийг хүссэн хэдий ч эцэстээ үүндээ өөрөө ороогдоод эхэлсэн бололтой. Цөмийн аюулгүй байдлын салбар дахь америк мэргэжилтнүүд стратегийн ач холбогдол бүхий мэдээллийг дэлхий дахинаа цацлаа гэдэгт Клинтоныг буруутгаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баагий(121.132.141.132) 2016 оны 10 сарын 23

Тэнэг авгай

0  |  0
zochin(139.5.219.191) 2016 оны 10 сарын 22

замын цагдаагийн урд талийн нархан хотхоны гомо мөнхжаргал арай дэндүү даварч байна чи бүр төмөр замд амьдардаг байх үеэсээ л банди нар шохоорхдог байсан биз дээ чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү мангараа

0  |  0
Top