Г.Уянга ”Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар Оросын талын НУУЦ баримт дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 22

 Улс төрийн хүрээний гол сэдэв болж буй "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ийн байр сууриа илэрхийллээ. Түүний хэлж байгаагаар Эрдэнэтийн асуудал жилийн өмнөөс яригдаж эхэлсэн байна.

Тэрээр "УИХ-ын сонгуулиас жил гаруйхны өмнө ямар ч нэр хаяггүй, орос хэлээр бичсэн нэгэн захидал надад ирсэн юм. Манай хэн нэгэн хариуцлагатай албан тушаалтнаас бичсэн захидлын хариу энэхүү захиа нэр хаяггүй ч ямар нэг хууль бус ажиллагааны сэжүүр хэмээн хар авсан ч нэр хаяггүй цаасаар асуудал үүсгэж болохгүй тул ажиглаж хүлээхээр шийдсэн байсан юм. Гэтэл Эрдэнэтийг бүлэг этгээдүүд хувьдаа дээрэмдэж авах оролдлого тэр үед эхэлж байжээ. Захидлын гол агуулга нь манай томоохон  эрх бүхий албан тушаалтнууд Оросын тал руу хандсан байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” компаний өөрийн болон татан оруулсан хөрөнгөөр зэс хайлуулах үйлдвэр байгуулах, санхүүжүүлэхэд Оросын талын оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Та нар үүнд ямар саналтай байна гээд Оросын талын саналыг эхлээд асуусан байгаа юм. Тэгвэл энэхүү хүсэлтэд Оросын тал хэд хэдэн асуудлыг тусган хариу өгчээ.

1. Техникийн асуудал 
Оросын талын Оролцогчийн хувьд Эрдэнэтийн Овооны түүхий эдийн баазад тулгуурлан зэс хайлуулах завод байгуулах, түүнд хөрөнгө оруулалт хийхэд оролцох тохиолдолд энд “Ванюковын зуух”, “Хүчилтөрөгч бамбарын хайлуулалт” гэх мэтийн оросын технологийг хэрэглэх нь зохистой байх нь мэдээж билээ.
Гэхдээ энэ хувилбар нь Оросын талын Оролцогч уг төслийн санхүүжилтийг өөрөө бүрэн хариуцсан тохиолдолд л бодитойгоор хэрэгжих боломжтой.
Эс тэгвэл оруулсан хөрөнгө мөнгөний үндсэн хувь техник, технологи нийлүүлэгчид шингэж, Оросын талын Оролцогч төсөл хэрэгжүүлэхэд оролцсон тохиолдолд зээл ашиглалтын ил тод байдалд хяналт тавихад туйлын хүнд байх болно.

2.Түүхий эдээр хангахтай холбогдсон асуудал.
“Эрдэнэт” жилдээ 25 сая тонн хүдэр боловсруулж байгаа бөгөөд одоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг 32 сая тонн хүргэхээр өргөтгөж байна.
Энэ нь Монгол улс төсвийн хурц гачигдалд орсон нөхцөлд зөвхөн санхүүгийн эрх ашгаас үүдэлтэй бөгөөд тэр ч байтугай жилд олборлох хүдрийн хэмжээг 35 саяд хүргэх асуудлыг авч үзэж байгаа билээ.
Энэ тохиолдолд үйлдвэрийн өөрийнх нь ашиглалтын хугацаа 15-18 жил болтлоо эрс богиносно.
Зэс хайлуулах заводын хөрөнгө оруулалт наанадаж 500 сая ам. доллар, түүний эргэн төлөгдөх хугацаа 15-аас доошгүй жил болохыг харгалзвал тийм үрэлгэн арга хэмжээ эдийн засгийн үр ашгаа өгөх нь маш эргэлзээтэй.
Түүнээс гадна шинэ завод ойрын ирээдүйд түүхий эдийн найдвартай баазгүй болж болох төдийгүй бас ирээдүйд зэсийн баяжмалын гол нийлүүлэгч “Оюу Толгой”-гоос алслагдмал байрлалтай тул түүхий эдийн бусад худалдан авагчтай харьцуулбал өрсөлдөх чадваргүй болно.

3.Эдийн засгийн асуудал
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” компани санхүүгийн маш хүнд байдалд байгаа.
Агуулахууд нь нормативаас хэтэрсэн болон зориулалтын бус бараа-материалаар пиг дүүрсэн, зээлийн өр 511 тэрбум төгрөг болж, жилийн борлуулалтын 40 хувиас давсан, өмчлөгчдөд олон жил ногдол ашиг төлөөлөгүй, тэр ч байтугай түүнийг зээлийн хөрөнгөөр төлөхийг санал болгож байна. Үйлдвэрээс олон зуун сая доллар гаргуулах тухай асуудыг олон улсын шүүх авч хэлэлцэж байна, шүүхэд хандсан иймэрхүү олон зуун нэхэмжлэл ар араасаа гарах боломж маш их байна.
Зээлийг барьцаагаар өгч байгаа бөгөөд өгч ч ирсэн, тэр барьцаа нь үйлдвэр өөрөө юм.
Ийм нөхцөлд үйлдвэр шинээр зээл авах, тэр тусмаа чиглэлийн бус зорилгоор зээл авах нь (мөнгө, хөрөнгө оруулах нь энэ үйлдвэрийн үйл ажиллагааны чиглэл биш) тус үйлдвэрийн санхүү-аж ахуйн хэвийн үйл ажиллагаанд маш хөнөөлтэй бөгөөд үйлдвэр дампуурч, түүний эзэмшигчид нь зээлдүүлэгчид буюу одоогийн болон ирээдүйн нэхэмжлэгчдээр солигдохын эхлэл болж болох юм.

4. Асуудлын улс төрийн тал
Өнөөдөр Монгол улс өөрөө улс орны эдийн засаг нь эрс доройтож, төсвийн орлого багасан, хүн амын бодит орлого буурч, валютын нөөц эрс хомсдон, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсны улмаас улс төрийн хүнд нөхцөлд байгаа билээ.
Улсын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрүүлж үл болох тухай хууль саяхан батлагдсан хэдий боловч улсын өр (үүнд төрийн өмч бүхий аж ахуйн байгууллагуудын ч өр багтана) энэ үзүүлэлтийн 65 хувиас нэгэнт хэтэрчээ.
Дефолт зарлах магадлал маш өндөр байна.
Одоогийн засгийн газар засийн эрхэнд үлдэх, улмаар эрх баригч нам ирэх сонгуульд ялах найдвар маш бага байна.
Парламентын шинэ сонгууль болтол ганцхан жил үлдсэн бөгөөд тус улсад үнэндээ сонгуулийн өмнөх сурталчилгаа бүрэн хэлбэрээрээ эхэлжээ.
Ийм нөхцөл байдалд улс орны эдийн засгийн хувьд эмзэг аливаа шийдвэрийг хүн ам маш эмзэглэн хүлээж авдаг бөгөөд одоогийн засгийн газар улс орон маш гачигдалтай байгаа зээлийн хөрөнгөөр шинэ том обьектын барьж байгуулахыг санхүүжүүлэх үүргийг өөртөө хүлээх нь юу л бол.
Үйлдвэрийн удирдлага дахь монголчууд удаа дараа солигддог, түүний дотор улс төрийн болон эрүүгийн шалтгаанаар солигддог, ингэхлэээр энэхүү төслийн хувь заяа, болзошгүй зээлийн ашиглалтын ил тод байдлыг дунд хугацаанд хянах хүнгүй болох нөхцөл байдал үүсч болохыг санах нь бас зайлшгүй чухал.

5. Хууль эрхийн асуудал.

Зарим хүмүүс шинэ заводын их барилгын ажилд зээл авах асуудлыг Зөвлөлийн түвшинд шийдвэрлэх ёстой хэмээн үздэг нь буруу бөгөөд тодруулбал асуудлын талаар мэдлэггүй байгаа хэрэг юм.
“Эрдэнэт үйлдвэр” компани нь төрийн өмчит аж ахуйн нэгж билээ. Ингэхлээр, Монгол улсын хууль тогтоомж ёсоор, хуримтлуулсан ашгийн зарим хэсэг, өөрөөр хэлбэл татвар төлсний дараа үлдсэн ашгийн зарим хэсэг нь үйлдвэрийн мэдэлд шинэтгэл хийх, байгаа хүчин чадлаа өргөжүүлэхийг оролцуулан зөвхөн урсгал хэрэгцээнд зориулагдан үлдэх ёстой, харин хуримтлуулсан ашгийн үлдсэн хэсгийг ногдол ашиг гэнэ. Ингээд Монголын Оролцогчид ногдох ногдол ашгийн зарим хэсэг нь улсын төслийн татварын бус орлого бөгөөд түүнийг хэрхэн зарцуулахыг хууль тогтоомжийн түвшинд улсын парламент шийдвэрлэнэ.
Ингэхлээр үйлдвэрээс төрийн оролцоотойгоор авч буй аливаа зээлийг үнэн хэрэг дээрээ улсын төсвөөс төлдөг юм.
Ийм шалтгааны үүднээс одоогийн мөрдөж буй хууль тогтоомж ёсоор Монголд аливаа шинэ объект, тэр тусмаа зэс хайлуулах завод мэтийн том обьектод хөрөнгө оруулах, түүнийг барьж байгуулах ажлыг төрийн оролцоогүй өмч бүхийн хуулийн этгээдүүд зээлийн болон хөрөнгө оруулалтын байгууллагуудын, хувийн хийгээд гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хэрэгжүүлнэ, эсвэл төр өөрөө улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх учиртай.
“Эрдэнэт үйлдвэр” компаний аж ахуйн үндсэн үйл ажиллагаа нь зэс-молибдений хүдэр олборлох, түүнийг баяжуулах явдал бөгөөд тус компани бол санхүүгийн, хөрөнгө оруулалтын, эсвэл барилгын (девелопорын) байгууллага биш гэдгийг тэмдэглэхэд илүүдэхгүй биз ээ.
Одоогийн мөрдөж буй хууль тогтоомжинд үл нийцсэн шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг одоогийн эрх баригчдын улс төрийн өрсөлдөгчид, зөвхөн тэд ч биш бүр өргөн хүрээнд төсвийн хөрөнгийг улсын төсвөөс гадуур захиран зарцууллаа хэмжээн эсэргүүцэж тун болзошгүй.
Дээр дурдсан объектыг санхүүжүүлэх, барьж байгуулахад Оросын талын Оролцогч оролцох боломжийн тухайд бол Оролцогч сонирхвол уг асуудлыг монголын хууль тогтоомжийн дагуу, дараах хувилбаруудаар шийдвэрлэж болох юм:
-Оросын талын Оролцогчийн өөрийн болон татан оруулсан хөрөнгөөр,
-төрийн өмчийн оролцоогүй хөрөнгө бүхий хуулийн өөр этгээдтэй хамтарсан үйлдвэр байгуулснаар,
-хувьцаат компани байгуулах, эсвэл түүнд оролцох замаар.
6.Эрүүгийн шинжтэй асуудал
Үйлдвэр бүхэлдээ эрүүгийн нөхцөл байдалд ажиллаж байгаа нь хэнд ч нууц биш ээ.
Бүх импорт хээл хахуулийн олон шат бүхий системийг дамждаг нь үнэ, өөрийн өртөг эрс нэмэгдэхэд хүргэж, экспортыг тус үйлдвэрт ажилладаг болон ажилладаггүй хэдхэн тооны албан тушаалтан бүрэн гартаа авсан гээд тоочвол их юм бий.
Ийм учраас үйлдвэр борлуулалтын үнээ маш их дарагдуулсан (манай мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ үзүүлэлтээр жил бүр 50 саяаас доошгүй ам.доллар урсан гарч байна), өөрийн өртгийг хэтрүүлэн тогтоосон, ашигт ажиллагаа, орлогын түвшин доогуур, тэрчлэн илүүдэл болон хэрэгцээгүй таваар-материалын асар их үлдэгдэл бүхий санхүүгийн хүнд нөхцөл байдалтай байдаг.
Нөхцөл байдал ийм байхад тус үйлдвэр “Оюу толгой” болон одоогоор сураггүй байгаа “Цагаан суврагын” баяжуулах фабриктай харьцуулбал өрсөлдөх чадваргүй хэмээн үйлдвэрийн удирдлага мэдэгдсэнийг мэдлэггүйгээсээ болж, эсвэл зориуд төөрөгдөлд оруулах гэж хийсэн туйлын хариуцлагагүй мэдэгдэл гэж тодорхойлж болно.
Бид дээр дурдсан дүгнэлтүүддээ үндэслэн, тэрчлэн “Эрдэнэт үйлдвэр” компаний хөрөнгөөр зэс хайлуулах завод байгуулах санааг дэвшүүлсэн тэр хүмүүсийн хувийн шинж чанарын онцлогуудыг харгалзан энэ санаа үйлдвэрийн өөрийнх нь үйлдвэрлэл, санхүүгийн зайлшгүй шаардлагаас урган гараагүй харин:
а. Үйлдвэрийг дампууралд оруулж, өмчлөгчдийг солих гэсэн зориудын санаанаас,
б. Ял шийтгэл хүлээхгүй гэдэгтээ итгэлтэй байдаг, сонгууль хүртэл үлдсэн хугацаанд энэхүү төслөөр халхавчлан их хэмжээний санхүүгийн хөрөнгө хувьдаа ашиглах сонирхолтой тодорхой хүмүүсийн амин хувийн эрх ашгийн үүднээс гарсан санаа хэмээн ихээхэн итгэлтэйгээр үзэж байна" гэсэн хариуг өгчээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mandah(27.123.214.89) 2016 оны 11 сарын 30

ene hvvhen dutaj gene vnen ilvv

0  |  0
Mazaalai(202.179.27.60) 2016 оны 10 сарын 24

Улс орноороо өр зээлэнд дөнгөлүүлчээд олон жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэр нь татвар ашигаа өгөхөө больчихвол хямралаас яаж гарах вэ? Ганц саалийн үнээтэй байсан айл тэнэг хүүдээ өдрийн зээлээр i phone7 аваад өгчиж, зээлээ төлж чадахгүй үнээгээ махны ченжид өгч байгаа ийм нэг муухай дүрслэл харагдаад байндаа дуракуудаа

0  |  0
natsag(122.254.126.2) 2016 оны 10 сарын 24

uyngasa chi zugeer l alga bolood uguuch? chi zail.

0  |  0
Зайл(103.229.121.247) 2016 оны 10 сарын 23

Хаана хүний муу үзэх болно тэнд энэ балай авгай нэг их нуршуу бичдэг нөхөртэйгөө явнадөө

0  |  0
Цэрэн(75.82.92.137) 2016 оны 10 сарын 23

Яаж шантаажчин Уянга ийм ашигтай юм үнэрлэчхээд хоосон хоцрох вэ. Мэргэжлийн өвчин хөдөлж л таараа

0  |  0
tumur(202.9.42.141) 2016 оны 10 сарын 23

Balai avgai eeljit shantajaa hiij ehellee

0  |  0
русовед(59.153.113.207) 2016 оны 10 сарын 23

сайн хэлтэй орос биш хүн бичсэн бна. инээдэм

0  |  0
Zail(103.212.118.94) 2016 оны 10 сарын 23

Mal balair hunshgui avgai

0  |  0
Дорж(122.201.31.121) 2016 оны 10 сарын 23

Балай авгай минь боль

0  |  0
Зочин(103.57.95.108) 2016 оны 10 сарын 23

Оросууд тэнэг хүмүүс биш,биднээс хэд дахин холийг харсан байж тараа,одоо буцна гэвэл улс их орон маань л хохирох байлгүй.Монгол хүн л авсан нь сайшаалтай,ухвал зөндөөл ноо гарах биз,бас нэг нам нь эрх барьж байсан намынхаа шийдвэрийг үгүйсгээд яввал цаашид бид хаа хол явах билээ,одоо хойшоо биш урагшаа харж ажиллах хэрэгтэй бишүү.

0  |  0
Зочин(103.57.95.108) 2016 оны 10 сарын 23

Энэ хүн ханаас ийм мэдээлэл олж авдаг байнаа.Үе үе баахан сенцаас тарих юм.Тэр нь үр дүнгүй,мэдээлэл нь бодиттойгоор нөлөөлнө гэж үгүй,тэгэс хийгээд намдчихдаг,юу хийгээд байдаг юм вэ энэ хүн ер нь.

0  |  0
zochin(139.5.219.191) 2016 оны 10 сарын 22

замын цагдаагийн урд талийн нархан хотхоны гомо мөнхжаргал арай дэндүү даварч байна чи бүр төмөр замд амьдардаг байх үеэсээ л банди нар шохоорхдог байсан биз дээ чиний тухай ном хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү мангараа

0  |  0
МОНГОЛ(59.153.114.171) 2016 оны 10 сарын 22

Уянгаа хүүхэн манийгаа мэдээлэлгүй , орос хэлгүй гэж бодоод байх шиг?!!

0  |  0
dof(202.9.42.113) 2016 оны 10 сарын 22

mongoliin ychir dytagdald orson erh medeltengyyd. idsen yysan gegdeed bgaa nohdyyd bol biged boroldoi tal eeven barichaad uy gedeg bilee ter l gesen yg boroldoich 10 tashyyr daah araltai erdee tashyyr ogdog tor bdagsan bol ch ed nar gants tashyyr daah bolvyy doo

0  |  0
иргэн(103.26.195.186) 2016 оны 10 сарын 22

Энэ балай авгай хор найруулахаас өөр юу мэднэ вэ гэж..

0  |  0
Оросууд алдахгүйээ(27.123.214.82) 2016 оны 10 сарын 22

Оросууд алдаатай наймаа хийхгүйээ. Харин бид тамын тогооны үзэл улс төрийн ашиг хонжоо хөөж дотоодынхноо л нухна гадныханд үарсан бол гөлөг болоод дуугай бна. Монголчуудаа самраад бай самраад бай эцсийн эцэст улс төрчид биш муу хэлээд байгаа бизнесийнхэн шүү

0  |  0
Уянга(103.26.195.21) 2016 оны 10 сарын 22

ККК. Цүнхээ захиатайгаа алдчихсан гээч

0  |  0
bat(94.210.149.252) 2016 оны 10 сарын 22

za chamd l dandaa ner hayggui zahidal,bichlegvvd ireed bdg gej yu bhuu?uls toriin martagdsan duuli min ooriigee hereggui zuileer hvmvvsiin anhaarald oruulah gej zoboh yumaa odoo bolij vz

0  |  0
Zochin(122.201.31.238) 2016 оны 10 сарын 22

Er ny gadaadiinkhan avaagui mongolchuud avsan ny henii durguig hurgeed baigaa yum, eer ulsad aldsan bol ingeed hereldeed suuhgui biz dee, hen avsan ch yadag yum, mongol hun avsan bol tegeed boloo yum bishuu, ter tatvaraa avaad suuval barav, urd ny neg hun bukh herengeer ny toglood huvdaa gadaadad bankind dans neesen baikhad yu ch duugardaggui baisan biz dee

0  |  0
ЗОЧИН(202.9.42.222) 2016 оны 10 сарын 22

ЭНЭНИЙГ ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ БОЛОХ ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, З.ЭНХБОЛД НАР МЭДХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙГАА ТИЙМ ДЭЭ Ч ОДОО ХҮРТЭЛ НУУЦЛАН ХУДАЛДАН АВСАН ЭЗДИЙГ НЬ ХАМГААЛСААР Л БАЙГАА МОНГОЛД ХУУЛЬ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГА, АГТ, ТАНГНУУЛ, ЦАГДАА, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД ХЭНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ ЮУ ХИЙЖ БАЙГАА НЬ БАРАГ Л МЭДЭГДЭЖ БАЙНА БҮГД ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ХАМГААЛЖ ТОЙРОН ХҮРЭЭЛЖ БАЙНА. ЭНЭ ТАЛААР ҮНЭНИЙГ НЬ ТАНИУЛААД УЧРЫГ НЬ ОЛООД ӨГӨХ ТИЙМ БАЙГУУЛЛАГ МОНГОЛ УЛСАД БАЙХГҮЙ ОДООГИЙН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР Ч ХОЙШ СУУЖ ХОЙРГО ХАНДАЖ БАЙГАА МОНГОЛЧУУД ИЙМ Л НУУЦ ЭДИЙН ЗАСГИЙН ДАЙНД ӨӨР ХООРОНДОО ТЭМЦЭЛДЭЖ УДАХГҮЙ..

0  |  0
Top