Ипотекийн зээлийг ЗОГСОО!!!

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 23

Мэргэжлийн Засгийн газар үйл ажиллагаа явуулсны дөнгөж дараахнаас ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох уу гэдэг асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Иргэдийн дунд ч хүлээлт үүсээд байсан билээ. Манай улсад иргэд өөрийн эзэмшихийг хүссэн байраа ипотекийн зээлээр авч болдог хууль хэрэгжээд хоёр жил болсон.

Харин энэхүү ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа энэ оны нэгдүгээр сард дууссан байдаг.

Гэвч иргэд найман хувийн зээлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байсан тул Засгийн газраас хөтөлбөрөө зогсоолгүй, шинэ журам баталж, найман хувийн зэлийг үргэлжлүүлэн олгосоор байсан.

Улаанбаатар бол НЭГ САЯ хүн амтай, метрополис хот. Улсынх нь иргэд байртай болж байгаа нь сайн хэрэг. Гэвч энэхүү зээл Монгол улсын эдийн засгийг хямралд өртөхөд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл.

Дээрээс нь иргэд 50 сая төгрөгийн үнэтэй байрыг 20 жилийн хугацаатай 100 сая төгрөг төлж авч байгаадаа сэтгэл хангалуун байгаа нь тун харамсалтай.

АНУ-д ипотек 1930-аад оны их уналтын үед орон сууцны зээл хэлбэрээр анх бий болсон түүхтэй. Тэр үеийн АНУ-ын Засгийн газар ипотекийг эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж үзжээ. Америкийн ипотек иргэдийн үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, шилжүүлэх эрхийг хангахад голлон чиглэсэн байна. Ипотекийн зээлийн системд төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг маш өндөр байсан ба хувийн хэвшлийнхэн, гадаадын хөрөнгө оруулагчид энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан.

Харамсалтай нь 2007 онд эхэлсэн АНУ-ын ипотекийн хямрал удалгүй дэлхийн санхүүгийн хямрал болон үргэлжилсэн билээ.

Тэгэхээр өнөөдрийн дэлхийн санхүүгийн хямрал ипотекийн зээлээс шалтгаалжээ. Гэтэл Монгол улсын Засгийн газар 2013 онд дэлхийг санхүүгийн хямралд оруулсан ипотекийн зээлийг бондын мөнгөөр санхүүжүүлэн улсдаа нэвтрүүлсэн байдаг.

Ийм ухаангүй зүйл байж болох уу?

Ипотекийн зээлийг зөвтгөж болох нэг шалтгаан нь иргэд байртай болсон. Харамсалтай нь сар бүр төлдөг 500,000 төгрөгөөсөө болж идэх уух, өмсөх зүүхээ хүртэл багасгаж байгаа нь харамсалтай.

  • Япон өнөөдөр ердөө 377,944 км2 газар нутагтай, 127 сая хүн амтай.
  • Солонгос 100,210 км2 газар нутагтай, 50 сая хүн амтай.

Өөрөөр хэлбэл,  Солонгосын 50 сая хүн Хөвсгөл аймгийн газар нутаг дээр, Өмнөговийн газар нутгийг хоёроор үржүүлсэн хэмжээний газар дээр Японы 127 сая хүн амьдардаг гэсэн үг.

Харин манай гуравхан сая хүн ам 1,5 сая км2 талбай дээр амьдардаг.

Нэг хүнд ногдох газрын хэмжээгээрээ бид Гиннесийн номд бүртгэгдсэн. Гэтэл яагаад 80-хан м2-ийн төлөө сард 500,000-ийг 20 жилийн турш төлөх ёстой гэж???

Магадгүй бидний энэ байдлыг гадны орнууд тэр дундаа Япон, Солонгосчууд хараад шоолдог байх. Мөн биднийг ямар ухамсаргүй, алсын хараагүй тухай хоорондоо ярилцаж, нэг талаараа бидний оронд байсан бол хэмээн халаглан боддог гэдэгт би л хувьдаа эргэлзэхгүй.

Учир нь бидний өвөг дээдэс энэ газар нутгийн төлөө иргэнийхээ амийг, мөн өөрсдийнхөө амьтай золиослосон.

Гэтэл бид тэр их үнээр олдсон газар нутаг дээр амьдарч байж хэдхэн м2-ийн төлөө хөлс, цусаа урсгаж буй нь үнэхээр том тэнэглэл. Хүмүүс бүх л бүтэн газар нутгийн төлөө хөлс, цусаа ургаж байгаа бол бид дөрвөлжин м2-ийн төлөө насаараа ажиллах нь байна шүү дээ.

Яг одоо Мэргэжлийн Засгийн газар ипотекийн зээлийг түр хугацаагаар зогсоогоод байгаа.

100 м2 байр битгий хэл 80м2-ийнхаа хөрөнгийг шийдэж чадахгүй хүнд байдалд байгаа тухайгаа Монглбанкны ерөнхийлөгч Ц.Баяртсайхан саяхан мэдэгдсэн. Хэрвээ ипотекийн зээлийг үргэлжлүүлвэл улсын эдийн засаг бүр ч илүү хүнд байдалд орох тухай өнгөрсөн сард эдийн засагчид чуулж, Ерөнхий сайдад санал хүргүүлсэн.

Тиймээс иргэддээ өнгөн талдаа сайхан, сайн харагдах гэж улсдаа хохиролтой зүйл хийх шаардлага Мэргэжлийн Засгийн газарт байхгүй.

Тэгээд ч манайх шиг зах зээл багатай оронд ийм өндөр хүүтэйгээр байр олгоно гэдэг иргэдээ хуулийн аргаар, шулж, мөлжиж буй хэрэг юм. Хэрвээ бид жаахан ухаантай байсан бол 50 саяын байрыг 100 саяар авч буйгаа том тэнэглэл гэдгийг мэдэх л байсан. Газар бол улсын үндэс. ХАРИН БАЙР БИШ!!!

Б.Энх-Уянга

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.215) 2016 оны 10 сарын 25

уг нь зөв санаа. 2013 онд 65 сая төгрөгний үнэ цэнэ 50 мян доллар байж. одоо 31 орчим юмуу. наад зах нь 20 жилд 50 дол биш 31 бүр цааилаад 20 мян доллар л буцаж орох нь. Харин банкинд хүү нь очих тул ашигтай. энэ

0  |  0
Зочин(122.254.126.2) 2016 оны 10 сарын 25

Яалаа гэж зогсооно гэж.Зогсоох л байсан юм бол анхнаасаа яах гэж гаргасын. Олон олон залуу гэр бүлүүд тэгээд шууд байр худалдаад авчих мөнгө байна уу. Яадаг тэнэг сэтгүүлч вэ.Байраа авах гэж урьдчилгагаа арай ядан цуглуулсан олон мянган гэр бүл одоо байрандаа орох гээд хоног тоолон хүлээж байна. Ёстой монголын төр гэж яачихсан дэмийрцэн хүмүүсээр л дүүрэн байх юм даа. Хурдан хамгийн түрүүнд шийдэх асуудал бол энэ Ипотек шүүү ................................. X(

0  |  0
ZOCHIN(59.153.113.71) 2016 оны 10 сарын 24

ZOGSOO

0  |  0
zogsoo(59.153.113.71) 2016 оны 10 сарын 24

ZOGSOO. BAISHIN GERE BARIAD AMIDARTSGAA . ZALHUU VHER MONGOLCHUD

0  |  0
Mongol(43.242.243.5) 2016 оны 10 сарын 24

Bid mongolchuud ali neg ulstai adilhan amidarh shaardlagui mal mini

0  |  0
ok88(202.70.46.20) 2016 оны 10 сарын 24

Zogsooj herhevch bolohgui, bagasgaj harin bolno. Ipotekiin 8 huvi gedeg bol haritsangui ondor dun. Gadnaas 4-5 huviin huuteigeer bosgoson bondoor sanhuujuulsen geheer dundaas ni 3-4 huviin ashig hiij bgaa gesen ug. Deer ni bairnii hoos hagarch zohistoi tuvshin deeree ochij bhad ni zogsoochih yum bol jinhene hyamral bolj ergen tololtoo ch hiij chadalgui humuus oron suutsnuudaa aldana shde. Urt hugatsaand togtvortoi yavuulj bj l ur dun ni garna. Ergene tololtoos ni ch sanhuujuuleh, olon ulsad bond gargah geh met boloh talaas ni sudlah ystoi shd

0  |  0
Өнөрөө(202.9.41.108) 2016 оны 10 сарын 24

Үнэхээр хэцүү байнаа. Яг яаж амьдрахаа ч ойлгохоо байлаа. Хүүг нь бууруулж өгч болдоггүйн байхдаа

0  |  0
zochin (43.242.243.122) 2016 оны 10 сарын 24

zogsooj bolohgui shdee. ard irgeded heregtei zeel shde. zogsooh yum bol olon hun eserguutseh bhda. zeeliin asuudliig hurdan shiideh heregtei. zunduu olon hun huleej bna

0  |  0
ZOCHIN2(182.160.34.97) 2016 оны 10 сарын 24

IPOTEKIIN ZEELIIG ZOGSOOWOL TAARNA ESWEL HUUGII NI BUURUUL ARAI DENDUU BNA ARD TUMEN HETSUU BDALD L BNA SH DEE AWSAN TSALINGAA OROND UGSUUR BNA SH DE

0  |  0
х(124.158.109.140) 2016 оны 10 сарын 24

иргэд заавал хэн нэг барилгачин баагийгийн барьсан олон давхар өндөр хайрцаганд орж амьдарах ёстой юм уу. харин ч газраар нэг амины барилга хаусууд барих бодлгог баримтлавал барилгын салбар чинь сэргэх юм бишүү. барилгачид цалин орлоготой байвал зөв юм биш үү. нэг барилгын компанийн захирлыг хөрөнгөжүүлэхгүй бол барилгын салбар дампуурлаа гээд байх юм

0  |  0
zochin(202.70.33.242) 2016 оны 10 сарын 24

ene erguu setguulch uuruu bairtai bolchihson tegeed humuusiig dundad zuunaaraa amidar geed baigaa yam uu holoo ochij guaglaarai

0  |  0
G(182.160.34.181) 2016 оны 10 сарын 23

Malaa naad barilgiin salbar chin suirle. Ariljaanii banknii undur huugeer bair avah hun bhgui. Ipotekiin zeeliig urgejiluuleh ni zov.

0  |  0
Иргэн(202.9.42.51) 2016 оны 10 сарын 23

Ипотекиин зээлииг зогсоо барилгын компаниуд байраа иргэдтэй өөрсдиин эх үүсвэрээс гаргах нь зөв байрны үнэ буурна харин ч уян хатан болно

0  |  0
иргэн(202.9.41.161) 2016 оны 10 сарын 23

Энэ ямар гээч мэдлэгтэй хүн бичээвээ, юмыг харлуулахын дон шүглэчихсэн юм уу хаашаа юм.1-т ипотекийн зээлээр тав тухтай амьдрах байртай болж байна, 2-т Харин ч хүмүүс мөнгөө зөв зарцуулж хариуцлагатай амьдарч сурч байна.

0  |  0
irgen (182.160.1.72) 2016 оны 10 сарын 23

Setgvvlchee tegeed belen 50 say tugrug gargah bolomjgvi diilenh Mongolchuud ni yahuu ?? Chiniihaar ger horoolloo teleed jorlonguudaa nvhleed suuj bai geh geed bnu? Chinii vnen nvvr tsarai bol MANiihnii ipotekiin zeeliig zogsoosoniig ard olond zuulluh gej ingej zub buruug holij bicheed bnaa ai hahah. Hashaa baishind 20 jil amidarch bgad 30 aas 50 nasniihaa amidarliig nvvrsteigee zuuraldaj duusgahuu eswel shuud 5han jiliin dotor uridchilgaagaa tsugluulaad 30aas 50 nasnii amidarlaa uuriinhuu bairand tab tuhtai unguruusun ni deer vv?? Ervvl uhaanaar chi neg boddoo setgvvlchee

0  |  0
ҮХЭР МОНГОЛ(202.179.23.47) 2016 оны 10 сарын 23

ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ХОХЬ НЬ.ДАГААР ОРОХДОО ТААРСАН АМЬТАД.ОДОО ЯАЯ ГЭХЭВ ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭДЭГ ДЭЭ.

0  |  0
Би(202.70.46.214) 2016 оны 10 сарын 23

Ард тумнээрээ тоголж оорийнхоо оврийг цэнэглэж байдаг ийм л тогтолцоотой эвлэрээ л Байж Байна щуу дээ бид

0  |  0
Иргэн(119.40.98.98) 2016 оны 10 сарын 23

Энэ зээлэнд үнэхээр тамирдаж байна. 50 саяыг 100 саяаар авна гэдэг үнэхээр хэцүү байна үүнийг хөнгөлж өгөөч гэж төр засагаасаа хүсэж байна.

0  |  0
zochin(182.160.32.29) 2016 оны 10 сарын 23

Yh gj iim mal yum bichij bdiin be ene zeel chin heregtei ur ashgiig n awsan humuus zondoo bii neg dor 50-60 sayig gargaad bair awah bolomjt hun her uh baihu MAN luiwarchid l tiim ih mong belen bdg bh huwi hun iirsdo shiidej awch bhd iim ur ogoojtei zuiliig buruutgaj bdg bas l teneg gar yum a hiij buteej bga humuuse demjuj chadahgui bj heden haltar tsaas harj ergu yum bichee bolioch chi usan tolgoit ooro 8% zeeltei bga da

0  |  0
AN gishuun(122.201.21.176) 2016 оны 10 сарын 23

Ene bol tuilaas unen AH hiisen ipotekiin zeel bol mongolchuudiig alsuur urund oruulj modiin bariulah gej hiisen zuil shuu dee

0  |  0
MANgartav(112.72.11.124) 2016 оны 10 сарын 23

asar tom tenegtel ve. tegeed MAN ulaanbaatart bgaa hvmvvsee huduu gargah gej bgaa muu.

0  |  0
Bataa(202.179.27.185) 2016 оны 10 сарын 23

Зөв шүү. Бодох л асуудал!

0  |  0
ccc(112.72.11.113) 2016 оны 10 сарын 23

demii yum bichih yum daa ene hun...

0  |  0
zuitei.(103.229.121.205) 2016 оны 10 сарын 23

sanal neg bn

0  |  0
Top