Улаанбаатарт цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 24

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа, гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв, баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг,  төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь, талын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 0 хэм орчим байна.

2016 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын , 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26, 27-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.  Цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top