МАРДАЙН ОРД ХЯТАДУУДЫН МЭДЭЛД ОЧИХ УУ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 24

Дорнодын ураны орд газрыг эзэмших эрхийн төлөөх Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийн хооронд өрнөсөн маргаан Арбитрын шүүхээр орж, таван жил үргэлжилсний эцэст Канадын компанийн талд шийдэгдсэн билээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс”-т 100 сая ам.доллар төлөх ёстой болсон ч сүүлд яриа хэлэлцээр хийсний үндсэн дээр 70 сая ам.доллар болгож бууруулсан. Тэгвэл энэ нь дараах асуултуудыг дагуулж байна. Мардайн ураны орд газар хэний эзэмшилд очив оо...?

 


АСУУЛТ №1: ЛИЦЕНЗИЙГ ХУДАЛДАЖ БОЛОХ УУ

Энд юун түрүүнд Монголын Засгийн газарт хариуцлага, залгамж чанар гээч зүйл байгаа эсэх тухай асуудал хөндөгдөнө. Мардай бол стратегийн ач холбогдолтой орд. 2007 онд анх тодорхойлж, УИХ-аас баталгаажуулсан Стратегийн анхны 15 ордын нэг. Уг жагсаалтад Мардай, Гурванбулаг, Дорнодын гэсэн ураны гурван орд багтсан байдаг. Тиймээс “Эрдэнэс Монгол”-ын харъяанд Мардайн ордыг түшиглэсэн “Эрдэнэс Мардай” гэдэг ч юм уу, нэр бүхий аж ахуйн нэгж байгуулж, түүнийхээ 49 хувь дээр олон улсын зах зээлд хувьцаа гаргаж хөрөнгө босгоно уу гэхээс лицензийг шууд худалдан борлуулах тухай яриа үүсэх учиргүй юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Мардайн орд газрын лицензийг худалдвал Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс гадна урьд өмнөх Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрүүдийг үгүйсгэсэн хэрэг болно.

Хуульд буцаж үйлчлэх тухай ойлголт байдаггүй. Гэтэл 2007 онд Стратегийн орд газрын жагсаалт батлахдаа Канадын “Хан ресурс”-ын 58 хувь, Монгол, ОХУ-ын тус бүр 21 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдан, үйл ажиллагаагаа нэгэнт эхэлчихсэн “Төв Азийн уран”-ы эзэмшлийн Дорнодын орд газрыг оруулсан байдаг. Улмаар улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, “Хан Ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Ингэснээрээ “Хан ресурс”-ыг хохироох, улмаар Арбитрын шүүхэд ялагдах эхлэл тавигдсан билээ. Гэхдээ энэ хэрэг нэгэнт шийдэгдэж, Монгол Улс ялагдсанаас хойш Стратегийн ордын талаар баримтлах зарчмаа хадгалах л ёстой.

 


АСУУЛТ 2. МАРДАЙД ХЯТАДУУД ОРЖ ИРЭХ ҮҮ

            Ойрын хугацаанд Мардайн орд дээр олборлолт явагдах нь тодорхой. Тэгвэл “Хан ресурс”-ын өрийг дарсан гуравдагч этгээд нь хэн байх вэ. Дээрх лицензийг олон улсад нээлттэй худалдвал БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци худалдаж авах магадлал илүү өндөр.

Яагаад гэвэл Канадын “Хан ресурс” нь гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компанийн хөрөнгө оруулагч байхдаа өөрийн эзэмшлийн 58 хувь дээр ОХУ-ын “Атомредметзолото”, БНХАУ-ын Үндэсний цөмийн корпорацийг үнэ хаялцуулж, улмаар Хятадын компанид хувьцаагаа шилжүүлэхийг завдаж байсан юм. Компанийн бас нэгэн хувьцаа эзэмшигч болох “Атомредметзолото” хувьцаа нэг бүрийг 0.65 канад доллараар авах санал тавихад Хятадын компани бараг 30 хувиар илүү буюу 0.95 канад доллар санал болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хятадууд Монголын ураны төлөө бусдаас илүүг төлж чадна.

Тэгээд ч Хятадын Үндэсний цөмийн корпораци энэ талаар аль хэдийнэ яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Тус корпорацийн албан ёсны цахим хуудсанд "Монгол улсад ураны уурхай ажиллуулах хувь нийлүүлсэн компанийн харилцаатай уялдуулан тус улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй өнгөрсөн жил хэлэлцээр хийлээ. Манай групп одоог хүртэл хариу ирэхийг хүлээсээр байна" гэсэн нь үүний нотолгоо юм.

 

 

АСУУЛТ 3. ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ ЗАМХРАХ УУ

Хоёр том хөршийн дунд хавчуулагдан оршдог бидний хэдхэн монголчууд сүүлийн хэдэн жил гадаад бодлогодоо "Гуравдагч хөрш" гэх ойлголтыг оруулж ирсэн. Харин хойд, урд хоёр хөрш маань гуравдагч хөрш болгоныг шахан гаргахыг хүсдэг. Нэг талаас гуравдагч орныг оруулж ирэхийн тулд хамаг байдгаа дэлхийн жишгээс хямд үнэ, уян хатан нөхцөлтэйгөөр өгөх Монгол Улсын сонирхол, нөгөө талаас Монгол Улсад орж ирсэн гуравдагчуудыг ямар ч үнээр хамаагүй шахан зайлуулахыг хүсдэг их хөршүүдийн бодлого нийлээд барууны компаниудыг баяжуулах суурийг бүрдүүлж байна гэлтэй.

“Хан ресурс” мэтийн компаниуд гуравдагч гүрний нэрийг гул барин орж ирж ашигт малтмалын лиценз болон бусад чухал бизнест орж ирэхэд хятадууд оруулсан хөрөнгөнөөс нь 2-3 дахин өндөр үнэ санал болгон худалдаж аваад явуулна. Алдаа хийснээ ойлгосон ч манай эрх баригчид АНУ юм уу, Канадын компанийг оруулж ирэхээс татгалзаж чадалгүй дахиад л ңэг чухал баялгаа найр тавин өгнө гэсэн циклээр энэ наймаа үргэлжилнэ. Тэгвэл энэ удаа ч гуравдагчийг оруулж ирэх бодлого үргэлжилж чадахгүйд хүрч мэднэ. “Хан ресурс” анх Арбитрын шүүхэд хандахдаа Монгол Улсын Засгийн газраас 350 сая ам.доллар нэхэмжилсэн. Энэ нь явцын дунд 100 сая ам.доллар болж буурсан байдаг. Гэтэл сүүлд Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй төлөөлөгчид очиж хэлэлцээр хийгээд 70 сая ам.доллар болгосон. Арбитрын шүүхийн хамгийн гол онцлог нь “Давж заалдана” гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс “Хан ресурс” гэдийгээд л байхад бид хүссэн хүсээгүй 100 сая ам.долларыг алдангитай нь хамт төлөх л байсан. Гэтэл буулт хийж, 3? сая ам.доллараасаа сайн дураараа татгалзсан нь хачин. Өөрөөр хэлбэл, гуравдагч хөрш энэхүү ордоос татгалзаж, хятадуудад найр тавих башир арга хэрэглэсэн байх гэж хардах бүрэн үндэслэлтэй юм.

Уран бол нэг талаар ашигт малтмал боловч нөгөө талаар старатегийн асар чухал ач холбогдолтой түүхий эд болдог учир хэн дуртайд нь худалдчихдаггүй. Дэлхий дээр уран олборлох, боловсруулах чадвартай 10 гаруйхан улс л бий. Асуудал хэрхэн өрнөж, Мардайн ураны ордод аль улсын ямар аж ахуйн нэгж орж ирэхийг цаг хугацаа харуулах биз ээ.       

 

С.Алдар

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f(150.129.142.198) 2017 оны 06 сарын 08

toon deer nair tavisan

0  |  0
f(150.129.142.55) 2017 оны 01 сарын 31

Mardain muhar tumur zamgui bolgovol ulsiin omch boloh bolomjtoi strateg

0  |  0
Зочин(103.57.92.45) 2016 оны 11 сарын 06

Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

0  |  0
Зочин(103.57.92.45) 2016 оны 11 сарын 06

Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

0  |  0
Зочин(103.57.92.45) 2016 оны 11 сарын 06

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

0  |  0
зочин(103.57.92.45) 2016 оны 11 сарын 06

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

0  |  0
Зочин(202.9.41.62) 2016 оны 10 сарын 25

Ер нь болж байгаа юм байна уу

0  |  0
Irgen(122.201.21.44) 2016 оны 10 сарын 25

Eo eo eo boon boon stress ,buhimdal, ard irgedee zugeer l taivan bailgaachee.

0  |  0
ИРГЭН(139.5.217.65) 2016 оны 10 сарын 24

БОЛЬЁ ОО X(

0  |  0
Top