Гурван дүүрэгт АН, зургаан дүүрэгт МАН ялалт байгуулав

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 24

Орон нутаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль энэ сарын 19- нд болсон ч ихэнх тойрогт ирц хүрээгүй учир өчигдөр нэмэлт санал хураалтыг 135 тойрогт явууллаа. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд АН Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан бол МАН бусад зургаан дүүрэгт ялалт байгуулсан байна. 

ҮҮНД

  • Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал
  • Баянзүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19 суудал
  • Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал
  • Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39
  • Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал,
  • Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал,
  • Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал,
  • Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал,
  • Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал тус тус авчээ.

Харин 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулахаар болсон. Дахин санал хураалтыг 10 дугаар сарын 29-ний амралтын өдөр зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top