Дэлхийн мисст өрсөлдөх ҮНДЭСНИЙ ЯЛАГЧаар ХОТЛУН ГҮНЖ тодорчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 24

Гоо үзэсгэлэнгийн тэргүүн наадам болох “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд манай улсаас мисс А.Баярцэцэг оролцохоор болсон байна.

Өчигдөр зохион байгуулагдсан "Miss World Mongolia 2016" титэм гардуулах ёслолд А.Баярцэцэг "Үндэсний ялагч"-аар тодорсон бөгөөд өнгөрсөн жилийн "Дэлхийн мисс"-т өрсөлдсөн мисс Н.Ану титмийг гардууллаа.

“Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо 11-р сарын 29-нөөс 12-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдах юм.

“Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг 2015 онд Австрийн нийслэл Вена хотноо 95 орны мисс оролцсон “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээнд шилдэг Үдшийн гоёлын даашинзтай миссээр тодорч шилдэг 16 оролцогчийн нэгээр шалгарч байжээ.

Мөн тэрээр "Шүүдэр" продакшны уран бүтээл “Хотлун гүнж” тулаант, адалт явдалт киноны Хотлун гүнжийн дүрд сонгогдон ажиллаж байгаа. Эл бүтээл 2017 оны хавар нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох аж.

Холливудад жүжигчний мэргэжлээр суралцдаг мисс бүсгүй тулааны урлагаар хичээллэдэг бөгөөд англи, испани хэлтэй.

Айлын ганц охин тэрээр өмнө нь “Марко Поло-2” цуврал кинонд Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тоглосон, Холливудын хэд хэдэн кино төсөлд оролцон тоглосон мэргэжлийн жүжигчин ажээ.
 

 

Н.Батцэнгэл
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top