ОХУ-д шатахууны үнэ нэмэгдэх СУРГААР...

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 24

ОХУ-д шатахуун, дизелийн түлшинд ногдох албан татварыг нэмэгдүүлэх хууль хэрэгжиж эхэлснээр улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ хэдэн тэрбум ам.доллараар нэмэгдсэн ч энэ нь шатахууны үнэ нэмэгдэж магадгүй нөхцөл байдалд хүргэжээ. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсчээ.

ОХУ-ын эрх баригчид төсвийн алдагдлыг бууруулах, орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгодоо шатахууныг ашиглаж эхэлсэн нь ийнхүү сөрөг үр дагавар дагуулж эхэллээ. Өнгөрсөн жил төрийн Думаар орж дэмжигдсэн Газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор татварын ерөнхий хуулийн 193 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан юм. Ингэснээр тавдугаар ангиллын тонн шатахуун 7.53-аас 10.13 мянга, таваас дээш ангиллынх 10.5-аас 13.1 мянган рубль болж нэмэгдсэн гэнэ.   

Хэдийгээр эрх баригчид жижиглэнгийн худалдааны үнийг бага байлгах талаар тусгайлсан арга хэмжээ авсан ч цаашид шатахууны үн өсөхгүй байх баталгааг удаан хангаж чадахгүйд хүрчээ. Сангийн яамны төлөөлөгч Ю.Зубарев энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Бид тусгай арга хэмжээ авсны хүчинд хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл шатахууны үнэ нэмэгдээгүй. Одоогийн нөхцөл байдлаар бол шатахууны үнэ 2.36 рублиэр буюу 6.5-7 хувиар л нэмэгдэнэ" гэж ярьжээ. Өдгөө ОХУ-д шатахуун 34-35 рубль байгаа юм.

Хэрэв ОХУ-д шатахууны үнэ нэмэгдвэл дагаад Монголын бензин шатахууны үнэ ч хөдөлж мэднэ. Учир нь нефть импортлогчид өөрсдийгөө тус улсаас хэт хараат буюу үнийн хувьд мэдрэг гэдгийг байнга мэдэгдэж ирсэн билээ.

 

Д.Ирээдүй 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.47) 2016 оны 10 сарын 24

ОРОС ХЯТАДЫН 100 100-Н ШТГ-ЫГ МОНГОЛД ОРУУЛААД Л ИРВЭЛ БОЛООШ ДЭЭ.

0  |  0
seregtun(203.91.118.180) 2016 оны 10 сарын 24

turuu sard oros shatahuunii unee buulgahad manaih yagaa ch ugui sh dee muusain luivarchid

0  |  0
dwa(180.149.93.14) 2016 оны 10 сарын 24

uch duchnuun gazriin tostoi oron baijij lalruudaa yaagaad uildveree uursduu barichxaj chadadgui setgelgui lalruud baidgiin bee. lalruudiig bugdengii n mongol ulsaas zailuulxiimsan.

0  |  0
Top