Ромелу Лукаку энэ өвөл 73 саяар Байерн Мюнхэнд очно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Английн Эвертон клубын довтлогч Ромелу Лукаку ирэх нэгдүгээр сард Байерн Мюнхэн клубт очихоор болсон талаар хэвлэлүүд бичиж байна. Түүнийг 73 сая паундаар Германы аваргууд өөрсдөдөө нэгтгэж буй бололтой. Нэгэн цагт Челси клубт тоглож, Жозе Моуриньод гологдож явсан тэрээр ийнхүү дэлхийн топ үнэтэй тоглогчдын нэг болж байна. Өдгөө Байерн Мюнхэн клубт түүний байрлалд дэлхийн бас нэгэн од болох Роберт Левандовский тоглож байгаа билээ. Иймээс байрлалын төлөөх өрсөлдөөн тэдний хооронд өрнөх нь. Ромелу Лукаку Эвертон клубын бүрэлдэхүүнд маш сайн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд түүнийг томоохон клубууд хараандаа аваад байсан ч ийнхүү Бавари клуб урьтаж чадлаа. 

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top