“Маамуу нааш ир” дууг өнөөдөр бүх нийтээрээ дуулна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн ажлын хүрээнд өнөөдөр 11:00 цагт  “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна.  

Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус  ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top