Дахин санал хураалт энэ сарын 29-нд болно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Сум дүүргийн ИТХ-ын суруульд 15191 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Тэднээс 117-ийнх нь санал тэнцсэн байна. Ингэснээр тэдний дэвшиж буй 58 хэсэгт дахин санал хураалтыг энэ сарын 29-ний өдөр явуулахаар болжээ.

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр “Сум дүүргийн ИТХ”-ын сонгуулийн талаар мэдээллэсэн юм. Өнгөрөгч ням гаригт орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүй 293 хэсэгт нэмэлт санал хураалт явагдсан. Уг нэмэлт санал хураалтад нийт сонгогчдын 63.2 хувь нь саналаа өгсөн ба нийслэлд сонгогчдын 56.3 хувь нь санал хураалтад оролцсон байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт сонгуулийн ирц 61.1 хувьтай явагдсан аж.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 15191 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэднээс 117-гийнх нь санал тэнцсэн байна. Тэдний хувьд 58 хэсэгт байгаа тул дахин санал хураалт явуулна. Дахин санал хураалтыг аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах юм. 


Дахин санал хураалт нь мандат дээрээ саналын тоо тэнцсэн тохиолдолд явагддаг. Энэ нь нэмэлт санал хураалтаас ялгаатай. Харин төсвийн тухайд одоогоор тодорхой гараагүй байгаа гэнэ. Дараагийн удаа буюу дахин санал хураалтын үеэр батлагдсан зардлын хүрээнд сонгуулийг явуулах бөгөөд нэмэлтээр төсөв гаргахгүй гэж мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.57.95.211) 2016 оны 10 сарын 25

XuD-iin ger xoroolold mon taamgaar taarsnaa duguildag teneguud olon b.naleee

0  |  0
иргэн(103.26.194.234) 2016 оны 10 сарын 25

Баянгол,Баянзүрх,Сүхбаатар 3 хотын төв болохоор арай л өөр юмаа,За тэр налайх багануур багахангай сонгинохайрхан чингэлтэйхэн бол аргагүй хөдөөний мангарууд юмаа

0  |  0
Top