Жастин Биберээс том хүн болсноо батлан харуулахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 25

Манчестерт “Purpose” тоглолтынхоо үеэр үзэгчдэд “уцаарлан” тайзыг орхиж явсан Жастин Биберт хандан хөтлөгч Пиерс Морган том хүн болсон юм бол түүнийгээ батлан харуул, хүүхэд шиг гоншгонох хэрэггүй хэмээн захидал илгээжээ.

 

2011 онд анх Бибер болон найз охин Селена нартай нь танилцаж байсан тухай захидлын эхэнд байх агаад эелдэг боловсон хүү байсан гэж өгүүлжээ.

 

Харин Манчестерт тоглолтын үеэр болсон утгагүй үйлдлийг нь буруушаасан өнгөтэй үгсийг захидалдаа бичжээ. Дуучин Бибер тоглолтынхоо үеэр амьдралын гол зорилго гэж юу байдаг талаар, аялан тоглолтоо яагаад purpose гэж нэрлэсэн талаар лекц унших гэсэн боловч үзэгчдийн эсэргүүцэлтэй тулгарснаар микрофоноо хаяж, тайзыг орхиж явсан юм. Гэвч хэсэг хугацааны дараа гарч ирээд тоглолтоо үргэлжлүүлсэн.

 

Хөтлөгч, нэвтрүүлэгч Пиерс Морганы үзэж буйгаар, Жастины тоглолтыг үзэх гэж 60-85 доллар төлсөн, тусгай суудлын үнэ 160 доллар, тоглолтын дундуур багахан хэмжээний эд агуурс, Биберийн зурагтай савхин хүрэм, футболка зэрэгт мөнгө төлнө, Британийн өнцөг булан бүрээс түүний тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүсийн зардал, хоол унааны мөнгө, байрлах байр сав гээд энэ бүх мөнгөн дүнгийн цаана зөвхөн дуртай дуучныхаа дууг нь л сонсох гэснээс биш амьдралын мөн чанарын тухай ярилцах гэж ирээгүй. Хэрэв үзэгчдэд үнэхээр тийм шаардлага гарсан бол Жастин  биш Далай ламыг сонгон ярилцах байсан бизээ хэмээсэн байна.

 

Пиерс Морган үүнээс өмнө Ким Кардашианд хандан захиа илгээж, цахим сүлжээнд хэтэрхий задгай, нууж хаах зүйлгүй байгаа нь дээрмийн гол золиос болсон шүү гэдгийг нь сануулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top