Рианнагийн сураггүй болсон бүжигчин олджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Рианна, Бэуонсе, Мисси Иллиот нарын ард бүжиглэдэг 32 настай Ширлен Киглэй гэгч эмэгтэйг алга болсон талаар өнгөрөгч бямба гаригт мэдэгдсэн юм. Харин мягмар гаригт цагдаагийнхан бүсгүйг олсон байна.

Хойд Вержений нэгэн оршин суугч түүнийг түрээсийн байрнаас гарч явахыг харжээ. Бас нэгэн хүн ням гаригийн өглөө эрт автобусны буудлын эцсийн зогсоолын орчим харснаа мэдээлснээр бүсгүйн байгаа газрыг олж илрүүлсэн юм.

Дуучин Рианна алга болсон бүжигчин бүсгүйн талаар мэдээлэхийг хүссэн постыг цахимд нийтэлсэн юм. Тэрээр “Миний бүжигчин байсан Ширлен хэмээх энэ үзэсгэлэнтэй сайхан бүсгүйн тухай мэдээлэл байвал Нью Жерсигийн Норд Бержений цагдаагийн газарт мэдэгдээрэй. Бүхний хайрыг татсан энэ бүсгүй алга болсонд сэтгэл минь их өвдөж байна" хэмээжээ.

Харин утас нь өдөржин холбогдохгүй байсан Ширлений араас гэр бүлийнхэн, найз нөхөд нь түгшүүрлэж эхлэв. Тэрээр дотны найз болон Калифорнид амьдардаг аавдаа “Ямар нэг зүйл тохиолдвол намайг хэн нэгнээр орлуулж байгаарай” хэмээн хачин жигтэй мэссеж бичсэн аж.

Бүжигчин бүсгүй одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top