Эрчүүд ядуурах тусмаа, эмэгтэйчүүд баяжих тусмаа архинд ордог

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага спирт агуулсан ундааны хэрэглээгээр тэргүүлэгч улс орнуудын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтыг Литва улс тэргүүлжээ. Тус улсын иргэд жилд дунджаар 14 литр спирт агуулсан ундаа хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Австри, Эстон, Чех улсууд 11-12 литр спирт хэрэглэдэг үзүүлэлтээр Литвийн араас жагссан бол “балгах” дуртайгаараа алдартай ОХУ тавдугаарт оржээ. Харин уудаггүй орнуудын жагсаалтыг Индонез тэргүүсэн байна. Тус улсын хүн амын спиртийн хэрэглээ бараг 0-тэй тэнцдэг аж. Турк, Энэтхэг, Израиль улсууд 1-3 литр спиртийн хэрэглээгээр Индонезтэй айлсжээ.

Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага судалгаандаа 2015 оны үзүүлэлтүүдийг ашиглаж, илүү нарийн үр дүн гаргахын тулд 2000 онтой харьцуулан боловсруулжээ. ОХУ, Польш, Литвад спиртэн бүтэгдэхүүний үйлдвэрлэл үргэлж өсч ирсэн бол бусад нь зарим жил бууралттай байв. Мөн спиртийн ихэнхийг шингээдэг “хэсэг бүлэг” байдгийг улс тус бүр дээр хувилан гаргасан байна. Тухайлбал, Унгарт спиртийн хэрэглээний 90 хувийг хүн амын 20-хон хувь нь хэрэглэдэг бол Францад энэ үзүүлэлт 50 хувьтай гарчээ.  

Тайланд “Эрчүүдийн хувьд нийгмийн гарал, амьдралын түвшин буурах тусам архины хэрэглээ нэмэгдэж байсан бол эмэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ байдаг гэсэн зүй тогтол ажиглагдлаа” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.   

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.61) 2016 оны 10 сарын 26

битгий худлаа ярь.

0  |  0
Top