Гадаад паспортны захиалга дараалалгүй болно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Сүүлийн үед гадаад орныг зорих Монгол иргэдийн тоо эрс өссөн. Үүнийг дагаад гадаад паспортны захиалга өсч, дараалал үүсэх болсон. Тэгвэл өнөөдөр энэхүү асуудлыг шийдсэн гэж ОӨУБЕГ-аас мэдэгдсэн юм. Дараагийн долоо хоногийн лхагва гаригаас “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” гэсэн гурван газарт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулан, гадаад паспортны захиалга авч эхлэх юм байна. Гадаад паспортны захиалга өгөхийг хүссэн иргэд бичиг баримтаа бүрдүүлэн, дүүрэг хамаарахгүйгээр өөрт ойр салбарт очиж үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгнө. Бүртгэл хийх ажилтнуудын хувьд хамгийн соёлтой, хариуцлагатай, идэвхтэй хүмүүсийг ажиллуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(79.250.60.48) 2016 оны 10 сарын 26

Gol n soyoltoi haritsaa. Zarim uilchluulegchid ih buduuleg haritsadag ch tevcheed l ineemsegleed l bh heregtei.

0  |  0
Top