Жей Зи Хиллари Клинтоныг дэмжиж үнэгүй тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Реппер Жей Зи болон түүний гэргий дуучин Бейонсе нар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтонг тууштай дэмжигчид.

Жей Зи ирэх сарын найманд болох 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөхөн Хиллари Клинтонг дэмжиж үнэ төлбөргүй тоглолт хийхээр болжээ. Клевландад болох уг тоглолтын тов хараахан гараагүй аж.

Жей Зи, Бейонсе нар үүнээс өмнө “Made in America Festival”-ийн үеэр ерөнхийлөгч асан Билл Клинтонтой тусгай асарт ярилцаж цагийг хамтдаа өнгөрөөж байсан.

Хосууд Ардчилсан хүчний идэвхтэй дэмжигчид бөгөөд Клинтоны гэр бүлээс гадна одоогийн ерөнхийлөгч Обамагийн сонгуулийн компанит ажилд  оролцож дэмжсээр ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top