100 хоногийн дотор 5300 хос шинээр бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

 Өнөөдөр Оюуны Өмчийн Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүү “Иргэний бүртгэлийн газар”-ын ажлын явцтай танилцан, мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “Шинэ Засгийн газрын 100 хоногийн дотор 28.938 хүүхэд шинээр Иргэний бүртгэлд бүртгүүлсэн. Мөн 5300 гэр бүл бүртгүүлсэн сайхан мэдээ байна” гэлээ. Мөн ОӨУБЕГ-т 100 хоногийн дотор өмчөө бүртгүүлсэн иргэдийн тоо болон компани, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг өгсөн юм. Энэ хугацаанд 94.830 хүн гадаад паспорт авсан, 7190 хүн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийлгэж, 8381 хүн газар өмчлөн, 2968 хуулийн этгээд бүртгэлд хамрагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top