Мел Гибсон залуухан амрагтайгаа гэрлэхгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 26

Холливуудын жүжигчин, кино найруулагч Мел Гибсон өдгөө  60 настай. Түүний найз бүсгүй Розалинд Роз өөрөөс нь 34 насаар дүү. Хосууд одоогоос хоёр жилийн өмнө амрагийн харьцаатай болсон  бөгөөд ирэх жил анхны хүүхдээ өлгийдэн авна. Гэвч энэ нь Гибсоны хувьд ес дэх хүүхэд нь юм.

Мел 6-36 насны найман хүүхэдтэй бөгөөд энэ нь 26 настай Розалинд бүсгүйн хувьд Гибсоны найман хүүхдийн зургаан хүүхдээс нь насны хувьд дүү гэсэн үг. Гибсон анхны эхнэр Робин Муураас нэг охин зургаан хүүтэй бол, Оксана Григориева гэх жүжигчин эмэгтэйгээс Люсиа хэмээх охинтой юм.

Хосуудыг хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд Гибсон тун удахгүй хуримын хонхны жингэнэх дуу сонсохнээ хэмээж байлаа. Гэвч энэ мэдээлэл албан бус бөгөөд Мел Гибсон, Розалинд Роз нар гэрлэх төлөвлөгөөгүй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top