О.Байгаль Монголын салбарын ерөнхийлөгчөөр томилогдлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

АНУ, БНХАУ, Япон зэрэг таван тивийн 5 сая гишүүнтэй Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI)­ны анхны Ерөнхийлөгчөөр нь “Залуус удирдахуй ухаан” ТББ­-ын тэргүүн, хийлч О.Байгаль томилогдлоо.

Тодруулбал,  Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI)­ны ээлжит их хурал Австралийн Мельбурн хотод энэ өдрүүдэд болж байна.

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, гадаад зах зээлд гарахад нь туслалцаа үзүүлэхэд  үйл ажиллагаа явуулдаг  тус холбоо Монголд ийн салбараа байгуулснаар олон давуу тал бидэнд бий болох юм.

Тухайлбал, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд олон төрлийн сургалт авахаас гадна гадаад улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулах, түүнчлэн тус холбооны гишүүн орон болоод гишүүдтэй хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.

 

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top