Трамп хинди хэлээр мэндчилгээ дэвшүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп энэтхэг гаралтай сонгогчдодоо хандан хинди хэлээр зар сурталчилгааны бичлэг дээр мэндчилгээ дэвшүүлсэн байна. Энэ тухай Bussiness Insider-т мэдээлжээ.

 

30 секундын видео бичлэгийн эхэнд энэтхэгчүүдийн Дивали /”Галын их наадам”/-тай холбогдуулсан мэндчилгээ явсны дараа Нью-Жерсид болсон хүмүүнлэгийн тоглолт дээр тэрбумтны тавьсан илтгэлийн хэсгээс гарах аж.

Төгсгөлд нь, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн хэлсэн үгэнд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Трамп өөрчлөлт оруулсан нь гарна: “Бид энэ удаа Трампын засгийн газартай хамт байх болно”

 

Дивали их наадам ихэвчлэн 10-р сарын сүүлч 11-р сарын эхээр болдог бөгөөд хорон муу санааг сайхан сэтгэл ялж байгааг билэгддэг юм байна. Энэ өдөр хаа сайгүй дэнлүү, лаа асаадаг аж.

 

Харин энэ намар Трамп америкийн энэтхэгчүүдийн саналыг татах арга боловсруулжээ. АНУ-д 3,5 сая энэтхэгчүүд байдаг нь нийт хүн амын нэг хувьтай тэнцэх юм. Америкийн энэтхэгчүүд уламжлал ёсоор бол ардчилалд саналаа өгдөг аж.

 

Энэ сард болсон нэгэн хүмүүнлэгийн үдшийн зоог дээр Трамп “Мусульман алан хядагчид” гэсэн нэг ерөнхий дайсан америкчууд болон энэтхэгчүүдэд байна хэмээн мэдэгдэж байсан билээ.

 

Тэрээр Нью-Дели бол Вашингтоны стратегийн холбоотон бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд Энэтхэгийн сайн анд болно гэдгээ амласан байна. Гэвч олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад, америкийн энэтхэгчүүдийн ердөө долоохон хувь нь л Трампын төлөө саналаа өгөхөд бэлэн гэсэн аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top