Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг төв, орон нутагт эрчимжүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

Төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын урьдчилан сэргийлэх тасгийн дарга, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өчигдөр эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож байна.

Сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах, төв, орон нутагт гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр мэдлэг олгож, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх юм.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top