Рэппэр Gee цахим гадуурхалтай тэмцэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

БСШУСЯ-аас “Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөрийг санаачлан ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөр нь хүүхдийг амьдрах ухаанд сургаж, харилцааны зөв хэвшилтэй, бусдыг хүндлэх, хариуцлагатай, итгэл даах чадвартай болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм байна.

Сүүлийн үед Кибер буюу цахим ертөнцөд дээрэлхэх, ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндэд халдах, дарамтлах гэмт хэрэг нэмэгдэх болсон. Энэхүү гэмт хэрэгт голдуу хүүхдүүд өртөх болсонтой холбогдуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Цахим орчин дахь гадуурхал нь тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй болгохоос эхлээд, амиа хорлоход хүртэл хүргэдэг юм. Тиймээс энэхүү хөтөлбөрт хүмүүсийг нэгдэхийг БСШУСЯ-аас уриалж байна. Мөн энэ хөтөлбөрт Рэппэр Gee зэрэг урлаг соёлын одод нэгдэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(182.160.38.208) 2016 оны 10 сарын 28

Gee ch uuruu haraal ih heldeg hun dee. Gehdee zuv uu zuv, negdeh n zuv

0  |  0
Top