Төрдөө хандах АН, МАН хоёрын АСАР ТОМ ЯЛГАА

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

Төр төмбөгөр, ёс ёмбогор. Төрийн хүний үйл хөдлөл алдаагүй байхын зэрэгцээ хандлага нь зөв, чин сэтгэлийнх байх учиртай. Тэгвэл АН болон МАН-ын төрдөө хандлах хандлагын тухайд харьцуулбал ямар дүр зураг харагдах бол оо. “АН засаглаж чаддаггүй” гэсэн үг хаанаас эхлэлтэйг мэдэхгүй ч 2012-2016 оны хооронд энэ үгийн үнэн утгыг бэлээхэн нотлон харуулсан гэхэд болно. Тэдэнд төрийн эрх барих хэмжээний зангараг, төлөвшил, сэтгэлзүй, ёс зүй бүрэлдээгүй байж. Дүгнэлт нь дараах зураг.

 


 

 

Энэ хоёр эрхэм бол нэг нь УИХ-ын дарга асан З.Энхболд, нөгөө нь УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга. Нэг нь нөгөөдөө хуулийн төсөл өргөн барьж байгаа үеийн гэрэл зураг. Төрдөө, ажил үүрэгтээ, бие биедээ хандаж буй маш олон хандлагын илэрхийллийг эндээс харж болохоор байна. Хамтдаа анзааръя. Юун түрүүнд, энэ хоёр хүний хоорондын мөчөөрхөл. Нэг нь нэгийгээ үл хүндэтгэж, үл тоож байгаа жишимгүй байдал тод харагдаж байна. АН-ын лидерүүдээс бүгдээс нь ийм янз байдал илэрдэг учраас үүнийг сүртэй зүйл биш гээд орхиё. Нэг нэгнээ хүндлэх нь байтугай хүлээн зөвшөөрдөггүй олон улстөрч тус намд энэ хоёроос гадна нэжгээд бий учраас. Гэвч төрийн ёсонд бол энэ хоёр эрхэм нэг нь УИХ-ын дарга, нөгөө нь УИХ-ын гишүүн. Тийм учраас хувийн, эсвэл намын доторх мөчөөрхөл энэ тохиолдолд үйлчлэхгүй, илрэхгүй байх учиртай байсан. Х.Баттулга З.Энхболдыг хувь хүнийх нь хувиар бус, УИХ-ын даргынх нь хувиар хүндэтгэж байгаа, хүлээн зөвшөөрч байгаа ямар ч тэмдэг, илэрхийлэл энэ зурагт алга.

Эсрэгээрээ З.Энхболд хуулийн төсөл өргөн барьж байгаа УИХ-ын гишүүнийг ингэж үл тоох нь ёсонд хазгай. УИХ-ын даргаар ажиллаж буй хүний хувьд энэ зэргийн ёсыг мэдэхгүй байна гэж үгүй. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас санаатай үйлдэл байх магадтай. Х.Баттулгад болоод өргөн барьж буй хуулийн төсөлд нь хандах өөрийн байр сууриа хэр хэмжээнд байгааг илэрхийллээ гэж ажиглаж ч болохоор мэт. З.Энхболд үүгээрээ үнэхээр төрийн түшээг үл тоож, ихэмсэг ихэрхүү зангаа илэрхийлсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ нь ёстой л хүнд нь тааруулж харьцсан гэдэг шиг тохуутай байдлыг бий болгожээ.

Нөгөө талаар энэ хоёр хүнд төрийн алба үүрэг, хууль төсөлд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж байгаа янз төрх нэг ширхэг ч илэрсэнгүй. Өргөн барьж буй хуулийн төслийг хурууныхаа үзүүрээр өгч авалцаж буй яг л энэ дүр зургаар ажилдаа, төрдөө ханддаг мэт. Үгнээс түрүүнд үйлдэл гэдэг дээ. Өргөн баригдахаасаа эхлээд л ийм хандлагаар хандсан энэхүү хуулийн төслийн хувь заяаг бодоход ч харамсалтай. З.Энхболд энэ хуулийн төслийг сөхөж ч харахгүй байх магадлалтай. Эсрэгээрээ энэ хоёр хүний хайхрамжгүй, гарын үзүүр төдийгөөр хандаж буй энэ хуулийн төсөл эргээд ард түмний ажил, амьдрал, хувь заяанд нөлөөлнө гэж бодоход эмгэнэлтэй. Тэд төрийн ажилд ингэж л хайхрамжгүй, хариуцлагагүй ханддаг байжээ. Ингэж хандсан хойно төрийн ажлыг унагааж, уруудуулсанд нь гайхах ч шаардлага алга. Аливаа бүхэн зүй тогтол, учир шалтгаантай.

 

Энэ бол мөн л хуулийн төсөл өргөн барьж буй өнөө үеийн зураг. Нэг нь УИХ-ын дарга М.Энхболд. Нөгөө нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Дээрх зурагтай харьцуулахад энд сайшаахуйц дүр төрх харагдаж байна. Албан тушаалын эрэмбэ дараа, хүндэтгэл, хуулийн төсөл, тэр дундаа төрийн ажилдаа хандаж буй хариуцлагатай, ёс зүйтэй, хичээнгүй янз байдал энэ зурагт хангалттай илэрхийлэгджээ. Энд ямар ч мөчөөрхөл, эсвэл нэг нэгнээ үл тоосон, үл анзаарсан шинж алга. Сангийн сайд Б.Чойжилсүрэний хувьд М.Энхболдыг УИХ-ын даргынх нь хувьд хүндэтгэн, илүү бөхийсөн байдалтай, харин М.Энхболд нөгөөгөө бодвол бага зэрэг бөхийсөн байна. М.Энхболдод ихэрхэл алга. Төрийн ёсонд хувцаслалт, үсний засалтаас эхлээд үйл хөдлөл жижиг гэлтгүй бүх зүйл утга учрыг илэрхийлж байдаг. Энд төрийн ёсны хэм хэмжээ, зэрэг зиндаа ямар байх ёстойг илэрхийлээд зогсохгүй тэдний ажилдаа хандаж буй хандлага, хариуцлагыг давхар илтгэж байна. Өргөн барьж буй хуулийн төсөлд ямар их ач холбогдолтой, гүн хүндэтгэлтэй хандаж байгаа нь тэдний харц, хоёр гараараа атгасан байдлаас хүртэл илт анзаарагдах аж. Энэхүү зургийг ийн задалж, анзаарч буй нь М.Энхболд, Б.Чойжилсүрэн гэх хоёр эрхмийг онцолсон ямар нэг магтаал биш юм. Харин төр хийгээд төрийн ажилд ямар ялгаатай хандаж байна вэ гэдгийг л жишиж, харьцуулах боломжийг энэ гэрэл зургууд бидэнд олгож байна.

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 66 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Luya(67.187.160.78) 2016 оны 10 сарын 31

Bugs dolooh gedeg oilgolt mergejil boltloo hugjjee

0  |  0
MAN iin ah aa(84.129.3.110) 2016 оны 10 сарын 31

iim niitlel heden tugruguur bichdeg yum be ahaa bi bas mungu olii l doo

0  |  0
Сандаг(203.91.115.43) 2016 оны 10 сарын 30

Ардчилсан нам нэрэндээ Монгол гэдэг нэрийг аваагүй. Харин харийнхан ялангуяа Амерки мэтийн барууны орнуудыг шүтдэг Намын туг нь хүртэл Монгол орныг минь морь болгож унаад баруун руу давхиж яваа зурагтай Сонгуулийн уриа нь хүртэл Төрийнхээ эсрэг түмнээ босгоно гэсэн утгатай

0  |  0
Пүрэвдаваа бариач (59.153.115.169) 2016 оны 10 сарын 30

Баян зүрх дүүргийн Ардчилсан намын гишүүн байна би энэ намд олон жил зүтгээд нэг л өдөр пүрэвдаваа гэдэг шалдан банди ирээд эм эргүй зодоод хөөсөн одоо БЗД мөнгө дутуу тараагаад санал АН өгөөд мөнгөө аваагүй хүмүүс нь бид нарыг энэ намд байсан гээд гудамжинд явуулахгүй байна энэ өөрөө хаана байна мөнгөө гүйцээж өг гэж хэлээч дарга нар минь

0  |  0
tugs(211.36.133.175) 2016 оны 10 сарын 30

1933-1937 onuudad Ardin namiinhanii Alj.baisan zurag!!!baibal ANamiin 1992 maliin ungui Vairiin ungui ugch baisan zuragig Ireedui ta eu gej dugneh be.zurag haraad ingej vichej suudag ih teneg hun bna huurrhi.uhaani yduu gej!!!!!!!!!

0  |  0
зочин(122.201.24.99) 2016 оны 10 сарын 30

АН иймдээ ч улс орон, эдийн засгийг унагаасан даа, 2 дахь удаагаа итгэл өгсөн ард түмний итгэлийн өөдөөс АН хөө цацсан даа, боловсролгүй хүмүүсийн цугларал

0  |  0
zow l yum baina(182.160.36.89) 2016 оны 10 сарын 29

yah argagui l zow l haritsiuulsan baina aa. Asuudal Ardchilsan nam. MANam hoyrtoo bish baih. toriin yos deg, hundlel, handaj bui baidliin unen dur torh baina

0  |  0
Үнэн үнэн(203.91.118.180) 2016 оны 10 сарын 29

Ёс ёмбогор, Төр төмбөгөр байх хэрэгтэй. Төрийн өндөр дээд албанд ажиллаж байгаа Хүмүүс биеэ үлгэр жишээ авч явах ёстой.

0  |  0
Иргэн(150.129.143.194) 2016 оны 10 сарын 29

МАНгаруудын албан ёсны сайтад тавтай морил. Ухуулагч Д.Ирээдүй =))

0  |  0
Иргэн(103.229.123.250) 2016 оны 10 сарын 29

За миний бодол бол энэ хоёрын хувьд нээх их ялгаа алга.Нэг нь бөхийсөн болж, Нөгөө нь зүгээр л авсан хоёрт улс төржөөд байх шаардлага байхгүй мэт.Харин улс орны минь хувь заяагаар битгий тогло гэж хэлмээр байна.Улсыг минь Хятадад 4 тэр бум доллорт өгчихөөд ирсэн юм биш биз.\Гуйгаад\ Бид чинь МОНГОЛЧУУД шүү. М.Энхболдоо...

0  |  0
ИРГЭН(27.123.214.83) 2016 оны 10 сарын 29

ОДОО МИНИЙ СЭТГЭГДЛИЙГ УСТГАНА БИЗ ДЭЭ

0  |  0
ИРГЭН(27.123.214.83) 2016 оны 10 сарын 29

ZALUU.COM МАН- ЫГ МАГТАХ ГЭЭД ҮНЭН ЯДЧИХ ЮМАА. ЭСВЭЛ ЗҮГЭЭР МАН-Ы АЛБАН ЁСНЫ САЙТ БОЛЧИХООЧ

0  |  0
кака(202.179.11.10) 2016 оны 10 сарын 29

Баттулга нь энэ муу намын дарга УИХ-ын дарга байхдаа яадаг юм гэсэн жөтөөрхсөн бас хөрөнгө чинээгээрээ миний чигчий хуруунд ч хүрэхгүй гэж үл тоосон, Энхболд нь чи одоохондоо надад томорхоод байх юмгүй гэж басамжилсан дүр зураг харагдаж байна. Гэтэл тэр хоёрын ийм байдлын дунд Монгол улсын амьдралд хэрэгтэй асуудлыг шийдэх хуулийн төсөл байгаа боловч энэ хоёрт ямарч ач холбогдолгүй бололтой. Хөндий хүйтэн харьцаа хөрөнгө чинээ албан тушаалаараа зиндаархсан ямарч албаны биш мафийн гишүүдийн хандлагтай хоноцын сэтгэлтэй ийм хүмүүс монгол орныг авч явна гэдэг байхгүй дээ

0  |  0
zochin(103.229.121.230) 2016 оны 10 сарын 29

ene ireedui gej unen ireeduigui nuhur bnaa

0  |  0
asasasasasasas(202.21.106.111) 2016 оны 10 сарын 29

deed taliinh zurag ni ulsiin tuluu, dood taliinh huviin moneygee idej uuh gesne tusul yalgaatai bailgui yahav dee

0  |  0
hoid so(31.209.204.28) 2016 оны 10 сарын 29

Д.Ирээдүй hutsdag kommunist ve!iimerhuu teneg yumnuud baihad yaj Uls Oron hugjihev dee!doloo doloo,tsalin chini nemegdej yun magad,harin ur huuhduud chini umnuus chini ichij uheh bh daa

0  |  0
ЗочиMANн(78.169.32.172) 2016 оны 10 сарын 28

Dood taliin 2 komnist yg l beejin jaygaar zogsono mehiij neg negendee dolignohiig ch harin neg uzuulj baindaa Beejin ys jaygaa gej

0  |  0
Иргэн(103.26.194.139) 2016 оны 10 сарын 28

Энэ луйварчин сангиин сайд удаан тэсэхгуй биз дээ!!!!

0  |  0
kommunizm mandtugai.(202.9.40.76) 2016 оны 10 сарын 28

ugend orohgui bol ah duu hamaatan sadan ni kommunizm bish bol ih buugaar buudaj yrgalaad haychihna shuu... kommunizm namiig zugeer bailgaarai hohi shuu...

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 10 сарын 28

an gesen mapi sonotugei MAN Mandtugai

0  |  0
би монгол хүн (103.10.21.58) 2016 оны 10 сарын 28

ийм юмыг олж харж жишихгүй юуг жиших юм чи юуч мэдэхгүй тэнэг байна ийм малууд олширсон учраас улс орон уруудаж байгаа юм ийм юмнууд юм ойлгодог болох нэг бол үхэж үгүй болсоны дараа монгол улс өөдлөх болно

0  |  0
Ard(172.98.86.233) 2016 оны 10 сарын 28

KKKKK, IIMEHEN BALAI DUGENELT UM BIZ DEE... KOMUNISTUUD YAAG IIM HII HOOSON UZEL SURTALTAI L BHGUI YU. HUDALAA HOOSON HEB ZAGABARIIG YUNDAA TOONOO. MASH ENGIIN BGAA NE L SAIHAN HARAGDAJ BNAA.

0  |  0
Ard(172.98.86.233) 2016 оны 10 сарын 28

KKKKK, IIMEHEN BALAI DUGENELT UM BIZ DEE... KOMUNISTUUD YAAG IIM HII HOOSON UZEL SURTALTAI L BHGUI YU. HUDALAA HOOSON HEB ZAGABARIIG YUNDAA TOONOO. MASH ENGIIN BGAA NE L SAIHAN HARAGDAJ BNAA.

0  |  0
иргэн(103.229.123.156) 2016 оны 10 сарын 28

Аргагүй л дүгнэлт байна даа_Доод хоёр эрхэм урд зүгийнхээ ёс жаягаар харьцаж байна

0  |  0
ded(202.179.23.203) 2016 оны 10 сарын 28

Yamar irvaa yum bizdeg yum be? Ovoo onoliin yum baigaa yum bolov uu gej yamar ih goridov oo. Ireedui gene uu. Hetsuu hetsuu.

0  |  0
gana(202.72.245.165) 2016 оны 10 сарын 28

dood taliin zurgaas urd zuigiin humuusiin baidal haragdaad bn da tegvel

0  |  0
Баатар(202.9.40.99) 2016 оны 10 сарын 28

Дүгнэх юмаа мөн ч олждээ. Танай энэ сайт чинь мэргэжлийн сэтгүүлчтэй юу?

0  |  0
Zochin(202.179.29.147) 2016 оны 10 сарын 28

Za yahaw nuuren deeree neeh estoi tortei yum shig hernee tsaaguuraa jinhene nohoin baas beldej bdag humuus bnaa terig oilgoh okj harhal chuhal

0  |  0
njuty(203.169.50.77) 2016 оны 10 сарын 28

DEMII YUM BICHIHEE BOLIOROI

0  |  0
zochin(202.179.26.102) 2016 оны 10 сарын 28

Hynii ul shagaisan hyn uudulduggyi yum daa

0  |  0
Od(78.79.28.64) 2016 оны 10 сарын 28

Mash chuhal bogood zov sedviig hondoj bichsen setguulchdedee bayrlalaa , toriin ali neg alban tushaald ajillaj bgaa toriin hun buh zuileeree ard tumendee ulger durailaltai buyu hundetgeltei bh esto i ene zovhon deed alban tushaaltanaa bish ard tumnee gesen setgeleer handah estoi. Mundag bailaa Amjilt husie.

0  |  0
ЗОЧИН(202.9.42.222) 2016 оны 10 сарын 28

ЗУРГИЙН ХАРЬЦУУЛАЛТ ЯАХ ВЭ ТИЙМ ХАРАГДАЖ БАЙЖ ТЭР БАРЬ БАЙГАА ХУУЛЬ НЬ ЯМАР ЮМ БАЙНА АРД ТҮМНИЙ АЖ АМЬДРАЛЫГ ДЭЭШЛҮҮЖ ЧАДАЖ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ ГЭДЭГ Л БАЙНА ДАА.

0  |  0
иргэн(59.153.114.125) 2016 оны 10 сарын 28

энэ нийтлэлийг эсэргүүцэж байгаа нөхдүүд үнэхээр баас шээс нь гоожиж байгаа хөөрхий амьтас л даа энэ байдал чинь ард түмэнд үнэхээр таалагдахгүй О үнэлгээ тавьчихаад байгааг ойлгох чадвар алга даа иймэрхүү сэтгээд байвал ард түмэн та нарыг үзэн ядах болно доо сайн бод

0  |  0
Зочин(139.5.216.180) 2016 оны 10 сарын 28

МАН - д их эрх мэдэл өгвөл 1936-37 оны их мах бэлтгэл (их эрдэмтэн Б. Ринчингийн хэлснээр) давтагдана. Болгоомжлогтун.

0  |  0
ккк(202.9.41.129) 2016 оны 10 сарын 28

Хахаха. Гоё харьцуулалт байна. Нээрээ л анзаардаггүй жижиг зүйлээс бүх юм илэрхийлэгддэг шүү.

0  |  0
Eegii(78.191.49.57) 2016 оны 10 сарын 28

Ardiin geh todotgoltoi ard tumeniig suiruulegch munhruulagch aluurchin namiin hooson tolgoitonguudiin baij baigaag neg negendee yasan ih dolignuur zagnaj bn. Komnist yraglal uildegch ene namiig taraaval zohino CHoijilsureen naad buh enhboldiinhoo gutliin honshooriin unseh gee yu tongoigood yasan ih dolignuur ym be umnuus chin ichij bn malaa

0  |  0
Eruul jor(78.191.49.57) 2016 оны 10 сарын 28

Ymar muuhai dolignuur haragdaj bn neg huniig tahin shuteh gedegiig CHoijilsuren biyeree haruulj bain doosh n tongoigood sugduhnee unen dolignuur ymaa

0  |  0
Ирээдүйд(202.179.31.100) 2016 оны 10 сарын 28

Бичих юм чинь олдохгүй байвал Эрдэнэт оч. Тэгээд луйварчин нь хэн бэ гэдгийг захын хүнээс асуу. Наад бичсэн зүйл чинь сонин биш байна. Эсвэл МЭРГЭЖЛИЙН гэж юу хэлдэгийг спортынхноос асуу. тэгээд бичиж бай. Чиний бичсэн зүйлийг ч дээ. зайлуул, ичиж амьдар, тархины тураалд орсон байна.

0  |  0
Бөгс долоогч(203.91.116.34) 2016 оны 10 сарын 28

Ийм долигнуур, ийм жижигхэн тархитай байх гэж дээ.

0  |  0
ойдаа(202.179.11.10) 2016 оны 10 сарын 28

Энэ Баттулга гэдэг нөхөр ХАА-н сайд байхдаа ажил дээрээ ирдэггүй ирсэн хойноо асуудал тавьсан бичгүүдийг харах ч үгүй гарын үсгээ ч бараг зурахгүй Б үсэг зураад шидчихдэг байсан гэж яамныхан ярьж байсан даа Яг л тэр дүр зурагтай адил санагдлаа.З.Энхболд жаахан хөрөнгө эрх мэдэлдээ сагасан дээрэлхүү, араандаа зуусан хонзонгоо хуулийн төсөл авч байхдаа илэрхийлсэн хүний дүр зураг гарчээ.

0  |  0
зочин(203.91.112.137) 2016 оны 10 сарын 28

АН-ыг ямар улс төрийн хүчин гэх вэ? Бүлэг дээрэмчид. Ардчилсан гэдэг нэрээр халхавчилсан гадаадынхны гар хөл болсон сүрэг чоно. Намынхаа хурлыг хийж чаддаггүй, намын хэдэн гишүүдээ эмхлээд явж дийлдэггүй улсууд энэ олон үзэл бодол , эрх ашиг ,шашин шүтлэг, сонирхол бүхий ард иргэдээ эвлүүлээд авч явна гэж байхгүй. Ардчилал нэрээр төрийн эрхэнд гарч бизнес хийх гэсэн улсууд. Бүгдийг ардчилалаар халхавчилна. Бид комментерны онолоос татгалзаж америкийн ардчилал гэж нэг онол үзэл суртлыг өнөө цагт дахин давтах гэж ардчилсан хувьсгалыг хийгээгүй. Ардчилалыг энэ хэдэн ардчилсан нэртэй лалрудад биш

0  |  0
Бат (202.131.231.164) 2016 оны 10 сарын 28

Санал нэг байна. Төр, бие биенээ хүндэлнэ гэж.

0  |  0
Зочин(202.131.231.26) 2016 оны 10 сарын 28

2020 оны сонгуулийн сурталчилгаандаа аль эрт орсон шүү

0  |  0
ЗОЧИН(202.179.29.24) 2016 оны 10 сарын 28

ЗА ЭНЭ МАНЫН ЗАЛУУ.СОМ САЙТ ХУУЧНЫ ФЕОДОЛИЗМЫН ҮЕЭ ДУРСААД, ХҮСЭЭД ЭХЭЛДЭГ ЮМ ШҮҮ. Н. ЭНХБАЯРЫГ МАГТАНЖ ДОЛДОЙДСООР БАЙГААД ДАРАА НЬ УРТ ШАР ДЭЭЛТ ГЭДЭГ НЭР ӨГЧ БАЙСАН НЬ МАРТАГДААГҮЙ БАЙГАА ШҮҮ. ЭНХБАЯРТАЙ ХАМТ ЛҮНДЭЭ, НЯМДОРЖ, ЭНХБОЛД НАРЫН БААГИЙ НАР БҮГД Л БАРАГ ШАР ДЭЭЛ ӨМСЧ ХОШУУ НОЁД ШИГ ХЭДЭН ФЕОДОЛУУД ЗУРАГ АВАХУУЛЖ БАЙСАН ТҮҮХ БИЙ ШҮҮ. ТЭРЭНТЭЙ АДИЛ ХАРАГДАЖ БНА, ХҮНДЭТГЭЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ДОЛДОЙ,БӨГС ДОЛОЙСОН БАЙДАЛ НЬ ХАРАГДАЖ БНА.

0  |  0
гость(202.179.11.10) 2016 оны 10 сарын 28

Төрд хандах хандлага гэхээсээ илүү улс орон ард иргэддээ хандах хандлага нь ийм л байсан Одоо ч ийм л байгаа.Урьд нийгмийн үед байгуулж бий болгосон үйлдвэр аж ахуйн газар, уурхай баялгийг авах баримт бичиг байсан бол тэдний царайд ямар дүр зураг харагдах болоо. Тэд ер нь Монгол оронд ашиг өгөх бүтээх талаар юу хийсэн юм бэ Бүгд л өмнөх нийгмийн үед байсан юмыг л хуу хамсан хүмүүс чинь улс орны эрх ашгийн төлөө ажиллана сэтгэл гаргнан гэдэг гонжийн жоо биз дээ

0  |  0
зочин(202.72.242.5) 2016 оны 10 сарын 28

тухайн 2 хүний хувийн асуудал бол өөр хэрэг, төрийн хэрэг бол ард түмнээ хүндэртгэсэн байх ёстой, ёс ёмбөгөр, төр төмбөгөр.

0  |  0
МАН ичээч(150.129.142.182) 2016 оны 10 сарын 28

АН ын бөөсийг доромжлохоос өмнө МАН өөрийн бөөсөө бяцлаачээ МАН ын ярих дуртай 23 тэрбум долларын өрийг задалж ярьдаггүй АН аас болсон ярих утгагүй шүү 5 тэрбум гаруй нь Төрийн өр үүнийг Монголын ард түмэн татвар төлөгчөөр төлнө Харин 15 тэрбум гаруй нь МАН ыг дэмждэг спонсорлодог компаниуд хувь хүмүүсийн өр шүү МАН ын өрийг МАН өөрсдөө төлөх болохоос Монголын татвар төлөгчид цалин тэтгэвэрийнхэн төлөх эрхгүй Зээл авсан этгээдүүд өөрсдөө төлнө Гэтэл МАН ард түмнээ айлгаж АН ыг гүтгэж таналт нэрээр МАН ын компаниудын яаралтай өрийг дарсаар бна

0  |  0
shaa za(202.131.242.254) 2016 оны 10 сарын 28

Shaal hudlaa. MAH-iinhan gej hudlaa helberdsen tolgoidoo yuu ch baihgui hooson malnuudaar dvvrsen nam. Deereesee dooshoo bvh shatandaa shuu.

0  |  0
цогоо (202.72.242.5) 2016 оны 10 сарын 28

төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг үгийг эртнээс монголчууд хэрэглэж ирсэн , манай монгол шиг төрийг эртнээс эрхэмлэдэг байсан уу худлаа ардчилал гээд анхархизм газар аваад төрт ёс алдагдаад байна даа

0  |  0
Жирийн иргэн(202.131.242.227) 2016 оны 10 сарын 28

Бодууштай шүү.

0  |  0
ардчилсан бус монгол(182.160.36.114) 2016 оны 10 сарын 28

ардчилсан хужаа нар ккк ккк гээд их баярлаж байгааг нь

0  |  0
буд(124.158.77.175) 2016 оны 10 сарын 28

ямар ч хүн энэ2 зурагнаас хүн хүнээ яаж хүндэлж байх естойг ялангуяа төрийн бичиг баримт ямар хүндтэй учир ухаантай болохыг харуулж байна энд ан2ын төрийн ажилд санаа тавьж байгаа байдал цаагуураа би биенээ үл тоож байгааг ман ын 2би биенээ хүндэлсэн байдал уих дарга төрийн бичгийг 2 гардан авч байгаагаар ямарч байсан нөгөө 2оосоо төрийн ажилд хандах байдлаарай алд илүү харагдаж байна

0  |  0
зочин(103.11.194.78) 2016 оны 10 сарын 28

Ирээдүй гэх энэ нөхөр харьцуулах юмаа олж ядваа.Ийм бөгс долоогч нараар хэвлэл мэдээлэл бөөстжээ

0  |  0
zochin(119.40.102.53) 2016 оны 10 сарын 28

kkk bichleg baisan bol uur yalgagdaj salgagdah bailaa zurag yum chini yamarch hudulguun ni taarsan baij bolno sh dee kachin yum bichhiim doo

0  |  0
Зочин(202.179.31.83) 2016 оны 10 сарын 28

үнэн үнэн.ямар нэг юманд төрөө дээдлэх ёс зүй гэж байх хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.21.106.116) 2016 оны 10 сарын 28

яах ч аргагүй үнэн. Орчин үед биеийн хэл гээч юманд маш их ач холбогдол өгдөг. Тухайлбал Япончууд дээрх 2 зургийг бүр аймшигтайгаар тайлбарлах байх даа....

0  |  0
зөв монгол(103.50.207.19) 2016 оны 10 сарын 28

тийм шүү. санал нэг байна. төр төмбөгөр ес ембогор оо гэж

0  |  0
зочин(200.110.156.205) 2016 оны 10 сарын 28

за битгий хуц та нар МАН ыхан та нар тийм л юм бол эхлээд хуулиа дагаад биелүүлчих өнөөдөр хууль чинь гууль болоод байна

0  |  0
zob(202.179.23.125) 2016 оны 10 сарын 28

zob,zob

0  |  0
Top