Майли Сайрус сүйн бөгжөө зүүдэггүйн учир тайлагдав

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

Дуучин Майли Сайрус сүйт залуу жүжигчин Лиам Хемсворд нар 2012 онд анх сүй тавьж байдаг.

 

Гэвч Сайрус дурлалт залуугийнхаа хуруунд нь зүүж өгсөн сүйн бөгжийг тэр болгон зүүгээд байдаггүй  бөгөөд энэ жилийн эхээр л ганц нэгхэн зүүж харагдах болсон гэнэ.

 

Хайр дурлал, үнэнч ариун байдлын бэлэгдэл болсон сүйн бөгжийг яагаад тэр бүр зүүгээд байдаггүй тухайгаа Эллен Де Женрийн шоунд оролцохдоо Сайрус тайлбарлан хэлсэн байна.

 

Элдэв гаж зүйлсийг сонирхдог Сайрусын хувьд ихэнх бөгж гоёл нь Gummy Bear ч юм уу ганц эвэрт эсвэл хүүхэлдэйн киноны баатруудын дүртэй байдаг бөгөөд тэднийгээ зүүх ч дуртай.

 

Харин сүйт залуугийнх нь өгсөн 3,5 каратын элдэв баавгай, ганц эвэрт биш  “жинхэнэ” бөгж Сайруст тийм ч их таалагддаггүй аж. Гэсэн хэдий ч би түүндээ хайртай учраас зүүх болно гэжээ.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top