Үзмэрч, бариач Ш.Энхжаргал: Сэтгэлийн баялгийг өөртөө бүтээж чадвал гаднах баялаг өөрөө бүтдэг

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

Хүмүүний амьдрал зовлон, жаргал ээлжлэн үргэлжилж болох болохгүйн энэ орчлонд хөл алдан бэдрэх үе цөөнгүй. Тэр л зовж зүдэрч, өвдөж шаналж байгаа хүмүүсm амьдралд дахин босох итгэл дэм хайрлаж бурхнаас заяасан авъяас хүч чадлаа харамгүй түгээж буй нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцлаа. 

-Би таныг Зөн билгийн тулаан-5 нэвтрүүлэгт нэлээд амжилттай оролцож байсан гэдгээр нь мэднэ. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ш.Энхжаргал гэдэг. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас гаралтай. 2009, 2012 оны “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт удаа дараа амжилттай оролцож  байсан. 2012 оноос хойш үзмэрч, бариа засал хийж байна.

-Хүмүүс нэг үеэ бодвол далд үзэгдэл, юмсын учир шалтгааныг их судалдаг болсон. Таны энэ мэдрэмж хэзээнээс бий болсон бэ?

-Хүн болгонд өөрийн гэсэн зургаа дахь мэдрэхүй байдаг. Зөн билэг, зөн совин гэдэг өөр юм. Зургаа дахь мэдрэхүй гэж далд ухамсарыг хэлээд байгаа юм. Манай ээжийн талынхан маань удамтай. Миний хувьд бага байх үеэсээ л янз бүрийн юм мэдэрч эхэлсэн.

-“Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт өөрийнхөө авъяас чадвараа хэр харуулсан гэж боддог вэ? Өөрийгөө сорьж үзэхэд ямар байв?

-2009 онд “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцоод 200 гаруй хүнээс шилдэг тавд орж байсан. Хамгийн гол нь тэмцээнд өөрийн чадвар болоод оюун санаандаа итгэж орсон. Түүнийхээ хүчээр чамгүй амжилт үзүүлсэн гэж боддог. Өрсөлдөгчдийн хувьд ч үнэхээр хүчтэй байсан. Ихэнхи нь бөө нар байсан бол миний хувьд ганц үзмэрч нь байв. Тэмцээнд орох болсон гол шалтгаан нь мэдээж өөрийнхөө хүчийг сорьж үзье гэдэг бодол. Түүнээс гадна суралцах зүйл их байсан л даа. Жишээ нь зөн билэгчид хүнтэй ажиллахдаа юун дээр анхаарах ёстой байдаг зэргийг би өөрөө тэр дунд ороод мэдэж авсан.

-Бөө,үзмэрч хоёрын ялгаа нь юу вэ?

-Бөө нар тэнгэрийн онгод сахиустай байдаг шиг үзмэрчид ч гэсэн сахиус гэж бий. Би ч гэсэн өөрийн гэсэн сахиустай. Бөө нар шиг хуяг дуулга өмсөхгүй ч гэсэн далд мэдрэхүйгээрээ бусдыг хараад хэлдэг.

-Та юугаар мэргэ, төлөг тавьдаг вэ?

-Хөзөр болон эрхи ашигладаг. Өдөр тутамд ихэвчлэн хөзрөөр үздэг. Үзэж болохгүй шалтгаантай хүмүүс гэж бас байна л даа. Тэр төрлийн хүмүүст эрхи ашиглана.

-Эрхи, хөзөр хоёрын ялгаа нь юу бол? Төлөгт яг адилхан буух уу?

-Эрхины төлөг хатуудаа ордог. Яагаад гэвэл муу талын энергийг би өөртөө шингээдэг. Хэрвээ эрхи ашигласан бол муу энергийг өөрөөсөө эргүүлэн гаргана. Гэхдээ эрхи, хөзөр хоёр миний гол хэрэгсэл биш. Хамгийн гол нь мэдрэхгүйгээс маань шалтгаана.

-Хүмүүс ихэвчлэн ажил төрөл нь бүтэлгүйтэх, өвдөж зовсон үедээ мэрэгч төлөгчдийг зорьдог. Тухайлбал, ямар асуудалд орсон хүмүүс таныг зорьж ирдэг вэ?

-Архинд хэтэрхий орсон эсвэл гэр бүлийн асуудалтай мөн удмын сахиусаа аваагүйгээс үүдэж хорлогдсон зэрэг янз янзын л асуудалтай хүмүүс ирнэ.

-Сүүлийн үед гэр бүлгүй, үр хүүхэдгүй нас хэвийсэн хүмүүс их болж. Тийм хүмүүс ирж байна уу?

-Тийм ээ. Үр хүүхэдгүй, хань ижилгүй хүмүүс зөндөө ирнэ. Үзэхээр ханьтай болгохгүй ханийн заяа нь харлачихсан хүмүүс надад ханддаг. Үр хүүхэдтэй болохгүй байгаа эмэгтэйчүүдийг өөрийн энерги хүчээрээ бариад хүүхэдтэй болгосон тохиолдол олон бий. Сүүлийн үед Өвөр монгол, Хятадын зарим мужуудад очиж бариа засал хийж олон хүнийг иларшуулсан. Тэр ч үүднээс бусдад үйлдсэн тусыг маань үнэлж Монголын ард түмний гавъяат цолыг  надад олгосон.

-Эмэгтэй хүн үзэж хардаг ийм авьяастай болохоор хүндрэл бэрхшээл гардаг уу?

-Ачаалал ихтэй болохоор гэр бүлдээ зарцуулах цаг зав л жаахан хомс байдаг. Тэрнээс бусдаар бол гайгүй. Бусдад тус хүргэнэ гэдэг хамгийн сайхан.

-Олон хүнийг өвчин зовлонгоос нь ангижруулсан гэлээ. Энэ бүхнээс талархлын үг их сонсоно биз?

-Тэгэлгүй яахав. Насны хувьд би нэлээд залуу ч гэсэн үйлчлүүлэгчдээсээ өдөр бүр “Таньд баярлалаа” гэдэг үгийг сонсоод маш их эрч хүчийг тэднээс авдаг. . Энэ үг миний энергийн ганц эм нь гэж хэлж болно. Үг гэдэг хүний сэтгэлд ийм л хүчтэй хүрч байна шүү дээ.

Таны хувьд өдөр бүр тогтмол үйлддэг зан үйл гэж бий юу?

-Хүн бол байгалийн амьд амьтан. Тийм учраас байгаль, эх дэлхий, нутаг усандаа өглөө бүр будаа аль эсвэл сүүгээр өргөл барьж байвал тухайн хүний ажил үйл тэр өдөртөө л сайхан бүтэмжтэй байдаг. Хар бүхэн цагаан сүүнд замхран холддог. Би энэ зан үйлийг өдөр бүр үйлддэг.

-Гэр бүлийн асуудалтай хүмүүс мөн орж ирнэ л биз?

Сүүлийн үед гэр бүлийн салалт маш их байна. Энэ асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн хүмүүс их орж ирдэг. Үзээд үнэхээр тэр хоёр хүн болж бүтэхээр бол “салахыг урьтал болгохоосоо өмнө  аль болохоор хоорондоо ярилц, ойлголц. Аливаад хүлээцтэй хандаж бай” гэж тэдэнд би хэлдэг юм. Хэн хэн нь хоёр талаасаа муудалцаад байх юм бол хэзээ ч ойлголцохгүй явсаар байгаад л эцэст нь салалтаар дуусдаг шүү дээ. Харин зарим  хүний хувьд үнэхээр тохирохгүй, нийлж болохгүй хувь төөрөгтэй салалт гэж байна. Энэ төрөлд би аргалж бол чадахгүй. Тохирохгүй атал хүчээр нийлүүлэх ямар ч хэрэг байхгүй шүү дээ.

-Хувь тавилан, амьдралын зураг төөргийг өөрчлөх боломжтой юу?

-Бурхан багшийн зурсан тэр хувь төөргөөр л хүн амьдардаг. “Миний зурсан төөрөг, хувь тавилан л ийм юм байлгүй дээ” гэж хүмүүс ярьдаг шдээ. Түүгээрээ л явж байна гэсэн үг. Түүнээс биш хэн ч үүнийг өөрчлөх боломжгүй.

-Сүүлийн үед борооны дараах мөөг шиг бөө нар олширч улмаар сүсэгтэн олныг хуурах явдал их дэлгэрлээ. Хуурамч бөө, үзмэрч эсэхийг  хэрхэн таних боломжтой вэ?

-Зовлонгүй амьдрал гэж энэ хорвоод хаана ч үгүй. Тэр зовлонгоо нимгэлэхийн тулд магадгүй үздэг, хардаг хүмүүсийг зорьж ирдэг. Гэтэл үүгээр нь тохуурхаж ашиг хонжоо хайх явдал гарч байгаа нь үнэн. Үнэхээр бусдын зовлонг нимгэлж, тус болъё гэсэн сэтгэлтэй л бол тэдэнд тогтсон үнийн тариф байх ёсгүй гэж би боддог. Сүсэгтэн олон сэтгэлээрээ, боломжоороо л талархлаа мэдээж илэрхийлнэ шүү дээ. Наад захын энэ мэт байдлаар таньж болно. Миний хувьд хэн ч байсан туслаад өгөх юмсан л гэж боддог.

Сүсэгтэн олон таньтай хэрхэн холбогдох уу?

Надтай  88116499 утсаар холбогдож болохоос гадна манай хаяг "Модны-2" White horse төвийн 301 тоот. Өглөө бүр өдрийн сайнтай золгож, өдөр бүр хүний сайнтай учирч байгаарай гэж танай сайтын уншигчдад ерөөе.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(192.82.68.48) 2023 оны 07 сарын 01

SEKSDN80955877

0  |  0
ариун(43.242.243.115) 2017 оны 02 сарын 18

Үзүүлэх гэж очтол нүүсэн байсан түүнээс хойш ямар их хайваа. Хаана байгаа бол олчих юмсан гэж их л бодоод байсын. Ингэж олж авсандаа маш их баяртай бнаа. Үнэхээр сайн хүн шүү. Амжидт хүсэе.

0  |  0
zochin(202.70.46.221) 2016 оны 11 сарын 04

Ochij uxuulsen.15000 tugrutei yvsan.10000aar ni em avad 5000iig uzmerchid ugnu gj bodood.tegsen hairtsagand tevhiitel huraasan 20000.10000 baihaar ni sanaa zovood 10000 tugruguu uguud garsandaa.

0  |  0
Жагаа(202.72.242.4) 2016 оны 11 сарын 03

Монголчууд оюуны ядууралд автсан орон. Сайхан ярьж мөнгө олдог үзмэрч луйварчдыг хуулиар хориглох хэрэгтэй. Махар сүсэгтэй багш нар хүртэл олширхоор энэ ард түмэн яана даа. Зөн билэгийн тулаан гэдэг чинь зүгээр л шоу шүү дээ.

0  |  0
иргэн(66.181.185.162) 2016 оны 11 сарын 01

Буян тань улам арвидах болтугай

0  |  0
ИРГЭН(103.212.119.251) 2016 оны 10 сарын 30

ЗӨВ ШҮҮ

0  |  0
zochin(182.160.38.212) 2016 оны 10 сарын 29

HUDLAA HUTSVAA BUU UGUR LUIVARCHIN. MUHAR SUSGIIN TUIL

0  |  0
zochin(182.160.38.212) 2016 оны 10 сарын 29

HUDLAA HUTSVAA BUU UGUR LUIVARCHIN. MUHAR SUSGIIN TUIL

0  |  0
zochin(182.160.38.212) 2016 оны 10 сарын 29

HUDLAA HUTSVAA BUU UGUR LUIVARCHIN. MUHAR SUSGIIN TUIL

0  |  0
zochin(182.160.38.212) 2016 оны 10 сарын 29

HUDLAA HUTSVAA BUU UGUR LUIVARCHIN. MUHAR SUSGIIN TUIL

0  |  0
zochin(182.160.38.212) 2016 оны 10 сарын 29

HUDLAA HUTSVAA BUU UGUR LUIVARCHIN. MUHAR SUSGIIN TUIL

0  |  0
zochin(202.170.71.39) 2016 оны 10 сарын 29

zuv bodoltoi, zuv yariatai l hun baina. Erdem chadaltai humuus hunii tuluu gesen chini setgeltei l baival ajil uils ni ayandaa l buteed yavdag baih gej boddog doo.ulam ih amjilt husiye

0  |  0
amjilt husie(202.21.100.162) 2016 оны 10 сарын 29

umnu ni uulzaj bsn ohin mun bna. Hund tustai buyanii tuluu setgeltei hun bna lee.Ulam ih amjilt husie.

0  |  0
Zov bodol(78.79.28.64) 2016 оны 10 сарын 28

Ymar zov bodoltoi mundag ohin be, humuust saihan setgeleer tusalj bgaa ajil uilsd tan Amjilt husie. Minii bodoj yvdag neg zuiltei sanaa tohirch bn ene ymar negen tarip , une hanshtai bolood ireheer l buyn hiij hund tuslaj bgaa zuiliin utga aldagdaad irj bgaa gej boddog

0  |  0
Top