Дэлхийд өрсөлдөх миссээ анх удаа мэргэжлийн баг бэлдүүлж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 29

“Miss World 2016” тэмцээнд манай улсаас мисс А.Баярцэцэг оролцохоор болсон.

“Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг 2015 онд Австрийн нийслэл Вена хотноо “Miss Earth” тэмцээнд шилдэг Үдшийн гоёлын даашинзтай миссээр тодорч шилдэг 16 оролцогчийн нэгээр шалгарч байжээ.

Холливудад жүжигчний мэргэжлээр суралцсан мисс бүсгүй тулааны урлагаар хичээллэдэг бөгөөд англи, испани хэлтэй.

Тэрээр “Марко Поло”, “Хотлун гүнж” кинонд тоглож дэлгэцийн бүтээлд хүч үзэж байсан билээ.

“Miss World”-ийн тэмцээнд А.Баярцэцэгийг бэлдүүлэхээр мэргэжлийн томоохон баг ажиллаж байгаа бөгөөд энэ нь эх орныхоо миссийг багаараа бэлтгэж буй анхны тохиолдол гэж хэлж болно. Тус багийн ажилд “MAКС” группийнхэн маш их тусалж, дэмжиж байгаа гэнэ.

Хоёр жилийн өмнө “Miss World”-ийн зохион байгуулагчид усны хувцастай гарааг хасч оронд нь “resort wear” буюу далайн эргийн гоо үзэсгэлэн гэсэн номинацийг оруулсан юм. Учир нь оролцогчдын биеийн харьцаанаас илүү тэр эмэгтэй нийгэмд ямар хувь нэмэр оруулж буй нь илүү сонин гэсэн байсан. "Miss World" тэмцээний хамгийн гол шалгуур нь хүмүүнлэгийн ажил байдаг.

Харин А.Баярцэцэг хүмүүнлэгийн ажлыг зөвхөн нэг тэмцээнд зориулж хийхээсээ илүү хувь хүний хандлага, өдөр тутам хийдэг, амьдралын хэв маягийн нэгээхэн хэсэг байх ёстой гэж боддог. Тэрээр дөрвөн жилийн өмнө “Агаа Эгээ” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн зорилго нь асрамжийн газрын хүүхдүүдэд сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлж, ах эгчтэй болгодог.

Ах эгч болох хүмүүс нь нийгэмд тодорхой ажил эрхэлж буй бие зөв авч яваа залуус байх агаад дүүдээ зөвхөн сэтгэл санаа, зөвлөгөөгөө өгөх ёстой болохоос ямар ч мөнгө төгрөгөөр ивээн тэтгэх ёсгүй юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 200-гаад хүүхэд ах, эгчтэй болж үр дүнд нь олон хүүхэд амьдралынхаа анхны алхмыг зөв чиглүүлээд зарим нь амжилтад хүрээд явж байна.

Хөтөлбөрийн анхдугаар чуулга уулзалтыг ирэх сарын 5-нд зохион байгуулахаар болжээ.

Н.Батцэнгэл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocnin (108.181.115.137) 2016 оны 10 сарын 30

erdiin l mongol ohin bna

0  |  0
mmm(111.203.247.128) 2016 оны 10 сарын 29

Hamgiin tsarai muutai miss harhaar sonin sanagdad bdin

0  |  0
ИРГЭН(66.181.189.210) 2016 оны 10 сарын 29

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top