ОКТЯБРИЙН БАЯР БА 2016 ОН

2016 оны 11 сарын 07

Октябрийн баярын төгсгөлийг тэмдэглэж байсан 1986 оны 11 дүгээр сарын 7-ны цасан шуургатай өдөр түүх болон үлдэж, туг лоозон барин жагсаж явсан залуус 40 насны босгыг аль хэдийнэ давжээ. Аугаа их октябрийн хувьсгал мандтугай, ура! хэмээн чанга яригчаар хэлэх лоозон дор ура, ура гэж хашгиран жагсаж явсан залуус 90-ээд оны ардчилсан хувьсгалыг манлайлан оролцож, 2016 оны өндөрлөгөөс тэднийг харахад  улс орноо авч явах түүхэн үүрэг хүлээсэн хүмүүс болон төлөвшсөн харагдана. Тэр өдрөөс хойш бидний амьдралд гарсан олон өөрчлөлт өнөөдөр ердийн зүйл болон хувирч, ардчилал гэдэг ер нь дэмий зүйл байсан мэт ойлголт газар аван, ялгааг нь огт мэдэхгүй залуусын үзэл баримтлал болон төлөвшиж байна.

Монголчууд ер нь яагаад ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг хийх болсон юм бэ гэдэг асуултад, яагаад бид өнөөдөр октябрийн баярыг тэмдэглэхгүй байгаа вэ гэдгээр хариулт өгье. Октябрийн баярыг тэмдэглэдэг байхад Монголын тухай шийдвэр Москвад л гардаг байлаа. Москвад ханиахад Монголд найтаана гэсэн хэлц үг ч их яригддаг байв.

80-аад онд гадаадад суралцаж байсан залуус Монголд суралцдаг залуусын эдэлж үзээгүй эрхийг ямар нэгэн хэмжээгээр эдэлж, унших боломжгүй мэдээллийг нь олж уншиж чаддаг байсан юм. Тэр үеийн залуус монгол бичгээ огт мэдэхгүйн дээр Чингис хаанаа ч дурсах эрхгүй, их хаадынхаа тухай мэдээлэлгүй, Монголын түүх ердөө 1921 оноос эхэлсэн мэт, тэртээ дээр үед Хүннү, Сүннү гэдэг улстай байсан, харин Чингис хаан бол булаан эзлэгч харгис этгээд байсан тухай товч мэдээлэл бүхий түүхийг түүхийн сурах бичгээс олж уншдаг байлаа. Бас дээр нь 1937 оны тухай сэмхэн яригддаг шивэр авир яриа. Харин хамгийн сайн мэддэг түүх нь Орос улсад 1917 онд ялсан октябрийн аугаа их хувьсгал, “манай багшийн багш манлай Ленин багш” байсан гэвэл өнөөгийн залуус гайхна байх. Энэ бүхний дунд өсөж торнисон залуус Зөвлөлт холбоот улсаас өөр сайхан амьдралтай улсууд байдаг, Япон, Америк, Англи, Герман зэрэг хөрөнгөтөн орнуудад бидэнтэй л адилхан мах цуснаас бүрэлдсэн хүмүүс биднээс илүү сайхан амьдарч байгааг зах зухаас нь мэдэж ирсэн хэрэг л дээ.   

Сургууль төгсөөд ажлын байран дээр гарсан залууст хуучинсаг арга барилтай дарга нарын хамт олноо удирдан зохион байгуулж буй менежмент нь огт тохирохгүй болсон байв. Үгээ хэлэх гэхээр хязгаарлуулдаг, ажил хэргийн шинэ хандлага гаргахаар шүүмжлүүлэн хурлаар орж шийтгүүлдэг, намын их хурлын тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг уншиж дэвтэртээ хуулж бичин шалгалт өгдөг, хувь хувьсгалын бүхий л асуудалд хамт олон оролцож, гэр бүлийн асуудал хурал дээр ил тод шүүмжлэлийн бай болон хэлэлцэгддэг, сарын цалингаасаа хүүхэдгүйн татвар төлдөг, байгууллага бүрийн үйл ажиллагаанд зөвлөлтийн мэргэжилтэн хяналт тавьдаг  нь залууст таалагдсангүй. Энэ бол ердөө эхлэл байсан юм.

Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг дан ганц залуус хийчихсэн гэвэл бас өрөөсгөл болно. Учир нь ардчилсан хувьсгал гарах нийгмийн сэтгэлгээний үндэс суурь нь Монголд аль хэдийнэ бүрэлдчихсэн, ард иргэд нь Зөвлөлт холбоот улсын хараат байдлаас гарах ёстойг ухаарчихсан, сэхээтнүүд нь нэг л биш байгааг мэддэг, нууцаар санал бодлоо солилцдог, төр засгийн удирдлагын түвшинд ч энэ тухай ярилцдаг хүмүүс бий болчихсон үе байв. Өөрөөр хэлбэл монголын ард түмэн тэр чигээрээ зөвлөлтийн хараат байдлаас гарч жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улс болохыг хүсэж байсан нь ардчилсан хувьсгал тайван замаар явагдаж, цоо шинэ нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоонд шилжин ороход нөлөөлсөн гол хүчин зүйл нь байсан юм.

Аливаа хувьсгал өөрийн гэсэн удирдагчидтай, бас дуутай байдаг жамаар С.Зориг агсан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын олон залуус манлайлагчаар, харин ардчиллын дуучаар С.Цогтсайхан агсан тодорсон билээ. Гитарын аялгуунд “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана”, “Аяа миний хаяг Рашаантын 18”, “Албан газрын хаалга сахисан би ажилгүй хүн”, “Хонхны дуу биднийг сэрээ” хэмээн нийгмийн хурц асуудлуудыг хөндөж сэтгэл зүрхнийхээ угаас эгшиглүүлэн дуулсан түүний дуунууд ардчилсан хувьсгалыг дэмжигчдийн эгнээг улам ихээр нэмэгдүүлснийг энд дурдахгүй өнгөрөх аргагүй. Түүнчлэн нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх агсны дэмжлэг хувьсгалыг тайван замаар өрнүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж, Баабар нарын нийтлэлчид шинэ нийгмийг таниулан сурталчилснаараа онцгой нөлөө үзүүлсэн билээ.

Өнөөдрийн өнцгөөс харахад, ардчилсан хувьсгал бол монголын ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлт шинэчлэлт төдийгүй маш сайн менежменттэйгээр өргөн олон нийтийг байлдан дагуулсан, хаана эхэлж хаана төгсөхөө сайтар төлөвлөсөн өргөн далайцтай цуврал арга хэмжээ байж гэмээр. Нэг онцлог нь тухайн цаг үеийн нийгмийн тогтолцоог гүн цочролд оруулж, нийт ард түмний хувьд өндөр хүлээлттэйгээр өдрөөс өдөрт шинэ шинэ боломжуудыг нээсэн,  ямагт цоо шинэ мэдлэг мэдээллийг түгээсэн, нэг их том хаалга нээгдээд хүчтэй салхи орж ирэн цээж тэнийлгэх мэт мэдрэмжийг хүн бүрт төрүүлсэн тийм л сайхан зүйл байж.

Монголын ард түмэн 1990 оны тэр сайхан салхи, тэр их цэнгэг агаарын туслалцаатайгаар тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авна хэмээх ойлголтод оюун санаагаараа бүрэн нэгдэж чадсан учраас уухайлан дэмжсэн. Яг л 1945 оны бүх нийтийн санал асуулгаар “БНМАУ тусгаар тогтносон улс мөн үү” гэсэн асуултад 100 хувь “тийм” гэж хариулсантайгаа адил. Ийм л ард түмэнтэй учраас ямар ч хямрал, эдийн засгийн бэрхшээл, ядуурал дундуур туучин явахдаа иргэд маань ардчилсан нийгмийг сонгосон хэвээр үлдсэн юм шүү дээ. Ийм ч учраас бид өнөөдөр октябрийн аугаа их хувьсгалын баярыг тэмдэглэхгүй байгаа юм.   

Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
поролетар(202.179.31.242) 2016 оны 11 сарын 07

энэ ардачилалалыхан социализм хүчтэй байх үед бүгдээрэй мандатүгай гэж хашгаран байж социализамын хүчинд гадаад дотоод их дээд сургууль үнэ төлбөргүй дээр нь цалинтай сурчихаад доройтсон үед нь хэн нэгэний хатгаас дэмжилэгтэйгээр сөнөтүгэй хэмээн сөнөөчихөв.хэрэвээ ардачилал гээч нь сөнөвөл мөн адил сөнөтүгэй хэмээн ичихчгүй башигчах байхдаа

0  |  0
sanaa(202.21.117.42) 2016 оны 11 сарын 07

buruu zam zalj baihad dagaad namirsan Eldegdorj, BgtUul metuud ni ardchilal gedgee oilgoogui baij, Yamarch uneer hamaagui darga bolohiin horhoi asaasan shunalin tulam baisnaas urhind orj oorsdoo honinii aris nomorson chono boljee. Odoo edniig daguulsan, ashiglasan, huival;san hamtrlan orolstogchidtoi ni barivchilj idsen nuusan horongiig ni huraaj tavisan oriig ni toluuleh heregtei.

0  |  0
ЗОЧИН(122.201.22.181) 2016 оны 11 сарын 07

АНУ-ЫН ЗАХИАЛГААР УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЭХ АЖИЛД ХАНЦУЙ ШАМЛАН ОРСОН ЭЛБЭГЭЭ, БАЯРЦОГТ, САЙХАНБАЛАГ НАРЫН ХЭТ АРДЧИЛАГЧ, ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ГАРААР УЛС ОРОН МААНЬ СҮЙРЧ БАЙНА. АРААС НЬ МАН-ЫН ЛУЙВАРЧИД ЖАГСААЛААРАА ОРЖ ИРЛЭЭ. ЭДНИЙГ УЛСТӨРӨӨС ҮҮРД ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ НЭЛЭЭД БҮРХЭГ БАЙХ ТӨЛӨВТЭЙ.

0  |  0
бат №(66.181.190.90) 2016 оны 11 сарын 07

Монголд Ардчилал жинхэнэ утгаараа ирээгүй. Одооч байхгүй. Тэд Ардчилал нэрээр түрий барьж Монголын бүр эд хөрөнгө баялагийг идсэн. тэгэд ч одоо дэлхий дахин Ардчилалаас залхаж өөр нийгмийн эрэлд гараад байна. Эргээд Социалист үзэл нь давамгайлах болж ирсэн байна. Соц үед хүмүүс маш тайван, дайн тулаангүй, ижил тэгш эрхтэй байжээ. Одоо Соц үзэл баримтлалаар хөгжиж байгаа Скандиновын орнууд л хамгийн сайн хөгжиж байна даа. хятад байна. дэлхийн №1 эдийн засаг боллоо. ийм л байна. 90 оны Монголын хөдөлгөөний гол удирдагч нь Михиал Горбачёв шүү. Зориг биш. Элбэгдорж Бат-үүл нар бүр биш

0  |  0
bat(202.9.42.231) 2016 оны 11 сарын 07

ardachlal geh soliorloos uuden Mongol uls odoo suirliin zamdaa orood baigaag yu geh ve ter duund ajilgui hun genuu ajilgui hun baigaagui ym shuu ajilgui huniig niigmiin tustai hudulmuruus zailshiisen gej zohih ajild oruuldag baisan ym shuu odoo bid orshihuu es orshihuu gedegtee tulaad baina ardachlal niitiig hesee ch ajiltai baigadgui eh oronii baylagiig tsuunh oligarah luivardaj niit massiig yduu zuduu baidald hucheer tulhen oruuldgiig bid odoo nudeer uzej bieeer amsaj zovj shanalj baina uuniig uhaarah tsag ni boljee orshihuu es orshihuu

0  |  0
UNEN(202.179.23.103) 2016 оны 11 сарын 07

hutsvaa,chi. odoo baigaa iim hogiin hulgaich naraar tor ni boostoogui,cham shig setguulch nertei munhaguud olshroogui, TOR ni TOR shig baij TUMEN OLON mini tsaini deejee orgodog baisan ue11. Odoo bol TorIIN ORDON RUU SALAAVCH,NUS TSEREE GARGAJ BNA

0  |  0
t(43.242.241.86) 2016 оны 11 сарын 07

угаа их октябрийн хувьсгал мандтугай, ура! хэмээн чанга яригчаар хэлэх лоозон дор ура, ура гэж хашгиран жагсаж явсан залуус 90-ээд оны ардчилсан хувьсгалыг манлайлан оролцож, 2016 оны өндөрлөгөөс тэднийг харахад улс орноо авч явах түүхэн үүрэг хүлээсэн хүмүүс болон төлөвшсөн харагдана. Тэр өдрөөс хойш бидний амьдралд гарсан олон өөрчлөлт өнөөдөр ердийн зүйл болон хувирч, ардчилал гэдэг ер нь дэмий зүйл байсан мэт ойлголт газар аван, ялгааг нь огт мэдэхгүй залуусын үзэл баримтлал болон төлөвшиж байна. SHal hudlaa. bugd hulgaich.. huivaldagchid.. uls oron ard tumniig muljigchid bolson...

0  |  0
иргэн(66.181.188.57) 2016 оны 11 сарын 07

Гэхдээ л нийгэм цэвэр, иргэн бүрээ анхаарч чаддаг байсан. Ардчилал ч дээ монголд буруу замаар яваад үхэл зовлон, ядуурал, ажилгүйдэл бүх л муу бүхнийг авчирлаа даа.

0  |  0
хошин шог(66.181.190.82) 2016 оны 11 сарын 07

тэмдэглэхгүй байх нь аргагүй шүү дээ шинэ цагийн феодал ноёдууд болох манан захирч байхад хаха

0  |  0
Top