“Memoriad-2016 World Mental Olympics” буюу “Дэлхийн оюун ухааны олимп” эхний өдрөө АНУ-ын Лас Вегас хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, 15 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplication" буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох төрлөөс манай оюуны тамирчдын хамгийн бяцхан хүүхдүүдийн нэг болох Б.Биндэръяа мөнгөн медаль хүртсэн байна.
Тэрбээр нийт 10 бодлогыг 7 минутад бүгдийг нь алдаагүй цээжээр бодсоноор ийнхүү медалийн болзол хангасан бол энэ төрөлд өрсөлдсөн Б.Хангал 9 бодлого алдаагүй бодсоноор 5 дугаар байрт, Б.Энхлүүн наймдугаар байрт тус тус шалгарчээ.
О.Туяа
Сэтгэгдэл ( 1 )
Myndag ohin bna amjilt . Byatshan ohin mini