Арвайхээр хотын II сургуулийн долоон хүүхэд тусгай олимпод оролцоно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 10

Арвайхээр хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагчид сурч, боловсрохын зэрэгцээ урлаг, спортоор хичээллэн авьяас чадвараа хөгжүүлж байна.

Тухайлбал тус ангийн сурагч Н.Эрхэмбаяр нь өнгөрөгч жил Иран улсын Тегеран хотод зохион байгуулагдсан өсвөрийн диплимпийн чөлөөт бөхийн тэмцээнээс алтан медаль хүртэж Дэлхийн аварга болсон бол Ч.Булгантамир, Г.Лхагвабат нар БНХАУ-ын Хуаншань хотод болсон Зүүн азийн орнуудын тусгай олимпод бадминтоны төрлөөр оролцож мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан байна.

Тэгвэл энэ сарын 24- 26-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдах тусгай олимпод тус ангиас 7 сурагч спортын 5 төрлөөр оролцох эрхийг авсан байна. Тусгай олимдод оролцох дээрх 7 хүүхдийг дэмжиж аймгийн Засаг даргын шийдвэрээр төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид хандивын аян өрнүүлж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top