Орчин цагийн боловсрол хүний нийгмийг хөгжүүлээд байна уу, хөөсрүүлээд байна уу?

2016 оны 11 сарын 11

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цуврал лекц өнөөдөр болж байна.  Энэ удаагийн лекцийн зочин эрдэмтнээр МУБИС-ийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал уригдан оролцон “ДЭЛХИЙГ АМИРЛУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЭРЭЛД” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншиж байгаа юм. 

 Лекцийн агуулага нь улс гүрний хөгжлийн хөдөлгөгч хүч болсоор ирсэн боловсролын нөлөө эдүгээ үед улам л нэмэгдсээр байгаа тухай. Дэлхий дахины стандарт болтлоо түгэн дэлгэрсэн орчин цагийн боловсрол хүний нийгмийг хөгжүүлээд байна уу? хөөсрүүлээд байна уу? гэдгийн түүхэн хөгжлийг нь мөшгин судалж, шүүн тунгаасаныг танилцуулах юм байна. 

Мөн өрсөлдөөнд уриалсан, үзэл сурталд хүлэгдсэн, мэдлэгийн дарангуйлалд өртсөн боловсрол нь эх дэлхийг амар амгалан байлгахад, иргэншил нийгмийг тогтвортой хийгээд тулхтай хөгжихөд хөтөлж чадаж байгаа бил үү. Хэрэв тэгж чадахгүй байгаа бол дэлхийг амирлуулах боловсролыг хөгжил дэвшлийн чөдөр тушаагаар цоллуулж ирсэн нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээ, гүн ухааны далайгаас эрж хайцгаая гэсэн сэдвийн хүрээнд болж байгаа юм.

Б.Янжиндулам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top