Луугийн нууц буюу Брюс Лиг мөрдсөн тэмдэглэл-1

2016 оны 11 сарын 13

 

40 гаруй жилийн өмнө “Enter The Dragon” кино нээлтээ хийж байсан билээ. Гэвч дэлгэцийн супер од Брьюс Лиг төрүүлсэн уг кино нь соёлын болоод бие махбодын аль алиных нь зөрчилдөөнөөр сүйтгэгдсэн юм. Бид Холливудаас Гонгконг хүртэл энэхүү кун-фу бүтээлийг хийсэн зам мөрөөр орсон юм.

 


 

- “Лимузин машины арын суудалд сууж байхдаа би тэрхүү дараалал, хүмүүсийн дарааллыг харсан юм. Төгсгөл нь ч харагдахгүй байж билээ” ... гэж тус киноны зальжин мөрийтэй тоглогч Руперийн дүрийг бүтээсэн Жон Саксон дурсан өгүүлжээ.

Тэрээр: - “Би жолоочоосоо, ‘Энэ юу болоод байна вэ’ гэж асуухад тэр,

              -  ‘Энэ бол таны кино шүү дээ’ гэж хариулсан юм” хэмээн ярьсан байдаг.

/ Жон Саксон 1973 он. Enter the Dragon киноны зураг авалт /


Саксон бол “Enter The Dragon” киноны амжилтаар гэнэт нэрд гарсан цорын ганц нэгэн байгаагүй юм.

Кино анхандаа маш бага төсөвтэй, ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Гэсэн ч Америкийн продакшнтай хамтарч хийсэн Хятадын кун-фу тулаант кино нь Баруунд дэлгэцийн бүтээлийн шинэ төрлийг гарган ирж, нэрд гарсан юм. Энэ нь ч цаашид хөгжиж, “The Matrix”, “Crouching Tiger”, “Hiden Dragon”, “Kill Bill” болон “The Man With The Iron Fists” зэрэг олон олон дэлгэцийн бүтээл гарах үндэс суурийг тавьсан гэж хэлж болно. “Enter The Dragon” нь тулаант (адал явдалт, action) киног хэрхэн хийдэг, түүнд нь хэн тоглож чадах, баатрууд хэрхэн тулалддаг болохыг харуулж, ихээхэн өөрчлөлт хийж чадсан билээ. “Enter The Dragon” киноны дараа бид Бэтмэнээс Шерлок Холмс, “Lethal Weapon”-ны Мел Гибсон, “Fight Club”-ийн Брэд Питт гэгчлэн тулаант киноны баатар болгоноос хөлөө нударга шигээ ашиглаж чадах дайнч урлагийн мастер байх чадварыг шаардах болсон.

“Enter The Dragon” дэлгэцэнд гарснаас хойш хүчирхийллийг эсэргүүцдэг байсан Нью-Йоркийн кино шүүмжлэгчид ийм төрлийн бүтээлийн хүч чадлыг ойлгож эхэлсэн. “The New York Times” сонин, нэгэн нийтлэлдээ “Зурганд шинжилгээ хийж шалгасан бөгөөд уялдаа холбоо сайтай байсан. Энэ нь яг л цахилгаан цахих мэт, өнгөөр дүүрэн байсан. Таны өөр хаана ч үзэж чадахааргүй хамгийн харгис аллага, гараар огтлогчийн талаар харуулах болно” хэмээн зарласан байдаг. “The Village Voice” нэвтрүүлэгт Вилльям Пол ярихдаа, “Зөв бодол сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй миний хувьд энэ киног жигшүүртэй, утга учиргүй хүч чадалтай уран сэтгэмж гэж дүгнэдэг. Гэсэн ч энэ киног би дотоод ухамсрынхаа далдхан хэсэгт, сэтгэлийн гүндээ энэ уран зөгнөл нь сэтгэлийн утсыг хөглөсөн бүтээл болсныг хүлээн зөвшөөрдөг” хэмээн өгүүлж байв.

“Enter The Dragon” кино нь дэлхий дахины сэтгэлийн утсыг хөглөж байсан юм. Ердөө 850-хан мянган доллараар бүтсэн уг кино 1973 онд л гэхэд дэлхийн зах зээлээс 90 сая доллар олжээ. Харин түүнээс хойш 40 жилийн турш олсон орлого нь 350 сая долларт хүрээд байгаа билээ. Үүнд хамгийн сүүлд гаргасан Blu-ray хоёр дискний ашиг орлого ч багтсан аж. Продьюсер Фред Вейнтрауб  энэ кино нь студид маш их ашгийг авчирч, өөрт нь их мөнгө төлөх ёстой байсан хэмээн хошигнодог. Кино зохиолч Майкл Аллин, “Уорнерийн хуульч надад илгээсэн захидалдаа, ‘Энэ зураг нь ашигтай байх болно’ гэж байсан. Энд, ‘хэн нэгний тодорхойлсноор’ гэдэг хэсэг нь надад их таалагддаг. Энэ зураг нь маш их мөнгө олсныг тэд нууж чаддаггүй. Энэ ч их том давуу тал болсон” хэмээн ярьсан юм.

Гол дүрийн бүх жүжигчид киног бүтээхэд оролцсон хэдий ч шүүмжлэлд автаж, сурталчилгааны амжилтанд багахан толбо суусан гэдэг. Учир нь энэ амжилтын хамгийн чухал хүн нь үгүйлэгдэж байж. Тус киноны гол жүжигчин Брьюс Ли нь сурталчилгаанаас ердөө нэг сарын өмнө, 32 насандаа таалал төгсчээ. Тэрээр харамсалтай нь өөрийгөө Хятадын хамгийн анхны супер кино од болох мөрөөдлийн оргилдоо хүрч чадсаныг харж чадаагүй юм.

Луу хэрхэн төрсөн бэ?

Брьюс Ли нь луу жилд буюу 1940 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сан-Францискогийн Хятад хороололд мэндэлжээ. Гонгконгийн Кантонес дуурийн тэргүүлэх жүжигчин байсан түүний эцэг Ли Хой-чуэн нь Америкийн үзэгчдэд зориулсан тоглолтонд оролцохоор явахдаа хөл хүндтэй гэргийгээ дагуулан явсан аж. Театрын хөшигний хоорондох замд төрсөн Брьюс, түүнийг эцэг эх нь Гонгконгт авчрахаас өмнө “Golden Gate Girl” кинонд гурван сартайдаа анх камерын өмнө гарчээ. Харин 18 нас хүрэхдээ тэр хэдийнэ 20 гаруй кинонд дүр бүтээж, төрөлх Гонгконгтоо Ли Сью Лунг (Бяцхан Луу Ли) гэх жүжигчний нэрээрээ ихээхэн нэр алдартай болсон байна. Тэрээр амьдралдаа өнчин ядарсан, эсвэл муу хөвгүүдийн дүрийг аль алийг нь бүтээж явсан. Тэрээр хожим нь өөрийн залуу үеийг дурсахдаа, өөрийгөө “хулигаан” хэмээн хэлсэн байдаг. Түүний жинхэнэ хүсэл бол гудамжны тулаан байсан юм. Тэрээр өөрийн эргэлзээг тайлахын тулд 13 настайгаасаа кун-фугээр хичээллэж эхэлжээ. Түүний багш нь бидний "IP MAN" киногоор нь эчнээ танидаг болсон тулааны урлагын Вэн чунь стилийг хөгжүүлэгч Yip Man байсан юм.

Үүнийхээ дараа Ли дээдсийн давхаргынхны хувийн ахлах сургуулиас хөөгдөж, тулалдахын тулд хуулийн асуудалтай тулгарсан байна. Харин түүний чинээлэг эцэг, эх аргаа барахдаа Лиг Гонгконгоос гаргаж, Сеатлд байх гэр бүлийн найзындаа үлдээсэн аж.

Америкт кино урлагийн чиглэлээр ажиллах санаагаа орхиод байсан Ли 1959 онд дахин гарч ирэв. Тэрээр “Esquire” сэтгүүлд ярихдаа, “Хятад хүн Америк киноноос хэдэн удаа татгалзсан хариу сонсдог гээч?” хэмээн хэлж байв. Харин түүнд зорилго байсан юм. Хятадын тэргүүлэх гол дүрүүд ердөө шар арьстан хорон санаат Фу Манчу болон цөөн моделиудын нэг гэгдэх Чарли Чан байсан юм. Энэ хоёр дүр хоёулаа Холливудад шар арьстны уламжлал болон удаан хугацааны туршид оршин тогтносоор ирсэн бөгөөд үүнд нүдээ будсан цагаан арьст жүжигчид тоглож байсан аж. Хятад зөвхөн гэзэгтэй хүний дүрд тоглох боломжтой байсныг олж харсан Лид “Хопалонг Вонг”-ийн дүр байв.

Тэрээр одоо ч сэтгэл зүрхэнд хоногшсон жүжигчин хэвээр байгаа ба орон нутгийн кун-фугийн үзүүлэн тоглолтонд оролцсоныхоо дараа тэр Америкчууд өөрийг нь сонирхож эхэлснийг олж мэджээ. Тэрээр Сеатлд өөрийн Жун Фан Гун Фу хэмээх кун-фугийн студийг нээсэн юм. Ли тулааны урлагийн сургууль ажиллуулах нь ашиггүй ажил болохыг ойлгож, ялангуяа хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч Линда Эмеритэй гэрлэн, анхны хүүхдээ (Брэндон) өлгийдөн авсны дараа сайтар ухамсарласан гэдэг. Сургуульд нь шинээр элсэгчдийн тоо санаа зовоож, тэрээр эцгийнхээ нэгэн адил жүжиглэх урлагт дахин хөл тавьжээ. Тэрээр нэг хүний тулааны урлагийн үзүүлбэрээр дагнахаар шийдсэн байна.

1964 онд Ли нь Лонг Бичийн Олон улсын каратэгийн аварга шалгаруулах тэмцээн дээр тоглосон үзүүлбэрийн үеэр Вилльям Дозиертэй танилцжээ. Ази хүний дүрд жинхэнэ Ази жүжигчин тоглуулах санаа гаргаад байсан, телевизийн продьюсер Лигийн онцгой үзүүлбэрийг хараад, “Green Hornet” киноны Ази залуу Катогийн дүрд түүнийг яг тохирно гэж үзсэн юм.

Лигийн соронзон мэт бусдыг татах тулааны урлагийн авъяасыг үл харгалзан, Дозиерийн “Batman” цувралын хит дагуул, “Green Hornet” нь бүтэлгүйтэж, цуцлагдахаасаа өмнө нэг улирлын турш арай ядан дэлгэцээр гарсан аж.

1969 онд охин Шэннон нь мэндэлж, өнөр өтгөн болж буй гэр бүлдээ дэмжлэг болохын тулд тэрээр илүү чухал дүрд тоглохыг хичээж байлаа. Ийнхүү хичээсээр цөхөрч эхэлсэн тэр үедээ Ли орлогын өөр нэгэн эх үүсвэртэй болж чадсан юм. Тэрээр Холливудын дээдсийн хүрээнийхэнд тулааны урлаг заах кун-фугийн багш болсон юм. Ингэснээр Жеймс Кобурн, Роман Полански, Уорнер Бросын тэргүүн Тед Эшли болон Оскарын шагналт кино зохиолч Стирлинг Силлифант болон бокс оффисийн хаан Стив МакКюнь нар түүний хувийн сурагчид болсон байна. Тэд Лид тусалж, өөрсдийн киноны жижиг хэсгүүдэд, мөн тулааныг дэглэх үедээ түүнийг ажиллуулж байсан ч, Ли Холливудын шар арьст, өндөр түвшний нэгэн болж чадаагүй л байлаа. “Тэр үед хэн ч Ази хүнийг гол дүрд тоглуулсан кино хийдэггүй байсан. Энэ бол их тодорхой зүйл юм” гэж Уорнер Бросын гүйцэтгэх захирал, “Enter The Dragon” киноны хамтран бүтээгч Пол Хеллер ярьсан юм. Бүтэн дөрвөн жилийн турш Ли биелээгүй хүсэлдээ шатаж явсан юм. “Брьюс ‘Хэзээ нэг өдөр би Стив МакКьюниас ч алдартай од болох болно’ гэж амладаг байсан” хэмээн Силлифант 1974 онд түүний намтарт дурджээ. Тэрээр, “Би түүнд ямар ч арга байхгүй гэж хэлдэг байсан. Тэр бол цагаан хүмүүсийн ертөнцөд Хятад хүн шүү дээ. Тэр үед Брьюс гараад явсан, бас амласнаа хийж чадсан” гэсэн юм.

Энэ хооронд Гонгконгт “Green Hornet” кино хүчээ аван, борлуулалт сайтай байсныг Ли мэдээгүй аж. Харин дараа нь “The Kato Show” (тус кинонд Лигийн бүтээсэн дүр) гарч эхэлснээр мэдсэн гэдэг. 1970 онд Ли таван настай хүү Брэндоны хамт нутаг буцаад ирэхдээ нэгэн хүлээн авалтанд очжээ. Тэгэхэд Лигийн хувьд Холливудад бүтэлгүйтсэн мэт санагдавч, төрөлх Гонгконгтоо бол сайн зүйл хийсэн хүү нь болж байлаа. Гонгконгийн кино продьюсерууд түүнд санал тавьж эхлэв. Ингэснээр, Америкийн телевизээс кино хүртэл боломжгүй бүхий л зүйлийг хийж ирсэн Клинт Иствуд түүнд анхаарал хандуулж, Барууныханд хэд хэдэн шпагетти хийж өгөхөөр Итали руу зүглэжээ. Ингэснээр Ли нь Раймонд Чоу болон түүний амжилттай яваа Голден Харвест студитэй хоёр зураг авалтын гэрээ хийж, 7500 доллар олох боломжтой болжээ. Хэрэв Ли Холливудын ууланд авирч чадахгүй бол уулыг өөр лүүгээ ирүүлэх байлаа.

Тэрээр анхны тоглосон Голден Харвестын кино, “The Big Boss”-т тэр чигээрээ өөрчлөгдсөн байсан юм. Энэ нь аажмаар түүний тоглосон эрэгтэй зарц Катогийн дүрийг төгс мэт болгож байв. Хэдэн жилийн турш үл хүлээн зөвшөөрөгдөж байсан Ли өөрийн бүхий л хүч чадлыг дайчлан дэлгэцийн урлагт огцом өөрчлөлт хийж чадлаа. Гонгконг төдийгүй, Өмнөд Азийн үзэгчид шинэхэн мэндэлсэн Хятадын супер баатрыг бишрэн хайрлаж байсан юм. “The Big Boss” кино нь Гонгконгт шуугиан тарьж, бокс оффист дээд амжилт тогтоожээ. Түүний Голден Харвестад

/ BIG BOSS киноны хэсэг /

 

тоглосон хоёр дахь кино “Fist of Fury” нь өмнөх “The Big Boss” бүтээлийн амжилтыг эвдэв. Харин Лигийн өөрөө зохиолыг нь бичиж, найруулан, продьюсерлэж, гол дүрийг нь бүтээсэн “The Way of the Dragon” нь өмнөх хоёр киноны тогтоосон амжилтыг эвдэж чаджээ. Тэр дийлдэшгүй хүчтэй нэгэн боллоо.

 

Холливүүдийн цорын ганц зорилго бол ашиг

Ли Лос-Анжелест тэмцсээр байхад, Уорнер Бросын продьюсер Фред Вейнтрауб  түүнийг телевизийн уламжлалт үнэт зүйлсийг эсэргүүцсэн соёлын эсрэг “Kung Fu” цувралын гол дүрд тоглуулахыг хичээж байлаа. Энэ нь Хятадын төмөр замын ажилчдыг тэдний арьс өнгөөр ялгаварлагч ковбой эзнээс хамгаалдаг Шаолины ламын тухай өгүүлэх ажээ. Тэрээр Квай Чан Кэйний дүрд өрсөлдсөн ч, хэтэрхий Хятад төрхтэй гэсэн үндэслэлээр хасагдсан байна. Түүний оронд энэ дүрд цагаан арьсан жүжигчин Дэвид Каррадин тоглосон юм. Лиг Гонгконгоос явахаас өмнө Вейнтрауб  түүнээс киноны нэгээхэн хэсэгт тоглох санал тавьсан нь Холливудад түүнийг “Green Hornet” киноноос хойш хэрхэн сайжирснаа харуулах боломжийг олгосон гэж хэлж болно. Ли Вейнтрауб  руу “The Big Boss” киноны хуулбарыг илгээхэд тэр хэдийнэ онцгой нэгэн болж чадсаныг ойлгожээ. Лид хүчтэй нөлөөлсөн зүйл бол тоо байлаа. Тэрээр Зүүн Азийн хамгийн үнэтэй кино болсон “The Big Boss” бүтээлээс л гэхэд 100 мянган долларын хөлс авсан байна. Вейнтрауб  Барууны үзэгчдийг татах чанартай кино бүтээх зуураа, түүнийг Ази дахь гадаад зах зээлийн (Гонгконг, Сингапур, Тайвань) урьдчилсан борлуулалтанд нүүр царай болгох талаар бодож олжээ. Зарим нэг маргаан, зөрчилдөөн болсны эцэст дөнгөж 250 мянган долларын төсөвтэй “Enter The Dragon” киног бүтээхээр баталсан байна.

Вейнтрауб, түүний хамтран бүтээгч Пол Хеллер болон кино зохиолч Майкл Аллин нар хорон санаат Ханы тулааны урлагийн тэмцээн болон боолын худалдаа, хар тамхины борлуулалтыг төгсгөл болгох гурван баатрын (Нэг цагаан арьст, нэг хар арьст, нэг Ази) тухай 17 хуудас зохиолыг бичин, боловсруулжээ. Хеллер, Аллин нар кино зохиолд дээр ажилласан бол, Вейнтрауб нь Лигийн ажил хэргийн хамтрагчаар ажиллаж буй Чоутай гэрээ хийхээр Гонгконг руу явсан юм. Энэхүү зохиолыг Хеллер өөрийн багадаа унших дуртай байсан “Terry and the Pirates” зурагт өгүүллэгээс урамшин, эх зохиолыг санаачилсан байна. “Энэ бол Хятад, Дорнын улсууд болон үл тайлагдах нууц, мөн луу хатагтай нарын тухай зохиол юм” хэмээн Хеллер ярьсан юм. Кун-фу болоод Гонгконгийн талаар юу ч мэдэхгүй Аллин зарим нөлөөлөл бага зэрэг тодорхой байдаг гээд, “Би Жеймс Бондоос хулгай хийсэн. Хэрэв та барьж чадвал зүгээр л зохих ёсоор нь заргалдах хэрэгтэй шүү” гэсэн юм. Маш том хэсэгт зориулан 85 хуудас зохиолыг гуравхан долоо хоногт гаргачихсан. Учир нь тэд бүхий л тулааны дэс дарааллыг хоосон орон зайдаа биччихсэн байсан. “Энэ орон зайг ноён Брьюс Ли дэглэх болно” гэж тэрээр үргэлжлүүлэн хэллээ.

Гонгконгт Вейнтрауб харин амжилт муутайхан байлаа. Тэрээр Инээмсэглэж буй Бар хочит, баригдашгүй Чоутай уулзаж, гэрээ байгуулах гэсэн боловч цаадах нь эелдгээр татгалзжээ. Хэрэв киноны гэрээг хийчихвэл Чоу Холливудад саалийн үнээгээ алдчихна гэж айж байсан аж. Шантралгүй зүтгэсний эцэст нь тэрээр, долоо хоногийн дараа нэгэн Япон зоогийн газарт Ли, Чоу нартай уулзсан байна. Энэ үед Ли хэдийнэ байр сууриа олсон байснаас гадна, мянга мянган шүтэн бишрэгчид нь түүнийг сэтгэл хөдлөн харж байлаа. “Би сүүлчийн хөзрөө ашиглах боломжоо хайж байлаа” гэж Вейнтрауб өгүүлсэн юм. Тэрээр Брьюс Ли, Вүүдсток, бид гурав хэмээн дахин тоолж үзээд, “Би ‘Брьюс, бид нэгэнт хэлэлцээрт хүрч чадахгүй учраас би маргааш явлаа. Раймонд чамайг олон улсын хэмжээний од болгохыг хүсэхгүй байгаа нь дэндүү харамсалтай байна’ хэмээн хэлтэл Раймондын найрсаг царай гэнэт өөрчлөгдөн, над руу жигшиж зэвүүцсэн шинжтэй харлаа. Тэр эгшинд Раймонд Лиг хэдийнэ алдсан гэдгээ ойлгох шиг болсон. Харин Брьюс, ‘Гэрээнд гарын үсэг зур, Раймонд’ гэж хэлсэн юм” хэмээн Вейнтрауб дурсан ярьсан билээ.

Өдгөө Гонгконгт эрч хүчтэй, сэтгэл татам хэвээр байгаа 84 настай Чоу тэр үед түүний татгалзсан явдал нь цэвэр төлөвлөгөө байсан гэдгийг хожим өгүүлжээ. “Брьюс бид хоёр бүх зүйлийг хэдийнэ ярилцаж тохиролцсон байсан. Гол нь бид хоёр шударга гэрээ хийхийг л хүсч байлаа. Бие даан шийдвэр гаргадаг продьюсерийн хувьд томоохон студитэй шударга гэрээ хийнэ гэдэг их хэцүү” гэж тэрээр ярьсан юм.

Төсвийн хязгаарлалт нь Америкийн хөлслөх үйл явцыг ихээхэн албадсан шинжтэй байсан. Кино зохиолч Аллин өөрийн өчүүхэн бага нөхөн төлбөрт урамшуулал болгон Гонгконг руу аялахаа амласан байна. Ердөө хоёр бүрэн хэмжээний кино бүтээсэн Боб Клаус найруулагчаар сонгогдсон юм. Энэ тухай Вейнтрауб, “Бид түүнийг инээд хүрэм бага үнээр авч чадсан” гэж хэлж байсан юм. Түүнчлэн Лигийн тулааны урлагийн найз Боб Уолл бидэнд дэмжлэг болгон, Ханы харгис бие хамгаалагч Охаррагийн дүрд тоглохыг зөвшөөрсөн. Рокне Таркингтон мөнгөө татан авснаар сүүлчийн мөчид, Вилльямсын дүрд шинээр гарч ирсэн жүжигчин Жим Келли тоглохоор болжээ. Бараг хамгийн боломжийн цалинг (40 мянган доллар) Жон Саксон авч байсан юм. Вейнтраубад нэр алдартай жүжигчин хэрэгтэй, харин Ли Баруунд олны танил болоогүй хэвээр байсан. Энэ хэмжээний нэр хүнд нь арай ядан тэнцэж байв. Саксоны төлөөлөгч уг киног, “Хятад жүжигчин тоглуулж байгаа нь жаахан солиотой юм, хэн ч үзэхгүй дээ” хэмээн хэлж байсан удаатай. Вейнтрауб Саксоныг киноны жинхэнэ од болгоно хэмээн амласнаар тэр зөвшөөрчээ.

Хятадын тал дахь шийдвэрүүд бага зэрэг санаа зовоож байв. Гонгконгт үнэ хүрсэн кино жүжигчид Холливудад өчүүхэн жижиг мэт санагдсан нь тэднийг үйлдвэрийн ажилчид шиг харагдуулж байлаа. Гэвч энэ нь Гонгконгт хэдийнэ том од болсон Лигийн хувьд анх удаа Холливудын продакшнтай хамтран ажиллах боломж болж өгсөн юм. “Lady Kung Fu” кинонд тоглосон Анжела Мао Еинг нь Брьюсийн тоглох дүрийн дүү охин Су Линий дүрийг бүтээхээр дуртайяа зөвшөөрсөн гэдэг. Түүний тоглох дүр Охарра болон өөрийн талын залуустай зөрчилдсөнөөс амиа хорлохыг илүүд үзсэн эмэгтэйн дүр аж. Боло Юнг (Боло) нь ноён Гонгконг бялдаржуулагчийн дүрд тоглосон. Харин Ши Киен нь Гонгконгийн хамгийн алдартай баатар Вонг Фей Хангийн тухай цуврал кинонд эсрэг дүр бүтээснээрээ олны танил болсон нэгэн юм. Ли түүнийг нэг гарт, муурын цохилт ноён Ханы дүрд тоглуулахаар сонгожээ. Тэд сонголтыг зөвлөлдөж хийсэн гэдэг. Ли Хятадын үзэгчиддээ Вонг Фей Хангийн залгамжлагч гэдгээ харуулахыг хүсчээ. /үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу/

Б.Тулга

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SS(150.129.143.130) 2016 оны 11 сарын 13

Чиний энэ мэдээлэл муутай модон орчуулгыг уншихаас ч дур гутаж байна.

0  |  0
Top