Өмнөговийн оюутнуудын дунд “Говийн оюу - Оюутны тэтгэлэг” хөтөлбөр зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 13

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-аас “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн оюутнуудын дунд “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарласан байна.

Энэхүү тэтгэлэгт Өмнөговь аймагт нэн тэргүүнд шаардлагатай байгаа мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж буй оюутан залуус хамрагдах шаардлагатай бөгөөд материалаа энэ сарын 25-наас өмнө “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн удирдах байгууллага болох “Саран ээж нийгэмлэг” ТТБ-ын Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл болон “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д хүргүүлэх боломжтой ажээ.

Өмнөговь аймагт нэн шаардлагатай байгаа мэргэжлүүдэд:

  • Ерөнхий мэргэжлийн их эмч, сувилахуй
  • Соёл урлагийн салбарын мэргэжилтэн
  • Сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш, дуу хөгжим, технологи, биеийн тамир, математикийн багш
  • Хөдөө аж ахуй, байгаль орчин
  • Инженер /барилга, архитектор, зам гүүр, нисэх, төмөр зам, уул уурхай, барилгын зураг төсөв, дулаан, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч/ гэх мэт багтаж байгаа юм.

Түүнчлэн энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад:

  • Өмнөговь аймгийн харьяат, аймагтаа иргэний бүртгэлтэй байх
  • Монголын итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн хоёр болон түүнээс дээш курст сурч байгаа
  • Эзэмшиж буй мэргэжил нь орон нутгаас тодорхойлсон нэн тэргүүний хэрэгцээтэй мэргэжлүүдийн нэг байх
  • Сурлагын голч дүн 3.2 GPA дээш байх
  • Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, нийгмийн идэвхтэй байх
  • Өөр тэтгэлэгт хөтөлбөр, эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх гэх мэт шаардлагыг тавьж байгаа ажээ.

Оюутнууд:

  • Өргөдлийн маягт /бүрэн бөглөсөн байх/
  • Сургуулиас баталгаажуулсан 2015-2016 оны хичээлийн жилийн голч дүнгийн тодорхойлолт
  • Сургуулийн тодорхойлолт
  • Эссэ- Сонгон суралцаж буй мэргэжил болон ирээдүйн зорилгоо 300 үгэнд багтаан бичих 
  • Олон нийтийн болон сайн дурын ажилд оролцож байсныг нотлох баримт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг хоёр хувь /3х4 хэмжээтэй/ зэргийг бүрдүүлэх шаардлагтай.

Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлийн маягтыг www.goviinoyu.mn вэб хуудас, хөтөлбөрийн удирдах байгууллага “Саран ээж нийгэмлэг” ТТБ-ын Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас авах боломжтой.

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top