Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийслэлийн татварын тухай хууль, нийтийн тээврийг шинэчлэх төсөл гээд төрийн оролцоотой хийгдэж байгаа ажлуудын дотор торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн, иргэдийн халаасыг “сэгсрэх” зорилготой журам дүүрэн байна.
“Зөрчил гаргасан жолоочийн жолооны үнэмлэхийг хайчилж, хэргийн материалд хавсаргана” гэсэн Хууль зүйн сайдын тушаалын дагуу олон мянган иргэний үнэмлэхийг устгалд оруулсан /Жолооны үнэмлэх 10 жилийн хугацаатай олгогддог/, нийтийн тээврийг шинэчлэхдээ чиглэлүүдийн эргэлтийг богиносгосон, ТҮЦ-ийг хүчээр буулгаж, оронд нь бодит үнээсээ хэтэрсэн үнэтэй ТҮЦ худалдаж авахыг тулгасан гээд төр засгийн зүгээс иргэд рүүгээ чиглэсэн “хорон” дайралтуудыг олон нийтийн эрх ашгаар түрий барин хийж байгаа юм. Үүний үр дүнд цугласан мөнгө улсын төсөвт ордог, гэтэл цалин нэмэгдээгүй байна. 2015 оны аравдугаар сарын 1-нээс Нийслэлийн татварын хууль хэрэгжиж эхлэх байсан ч энэ нь бодит байдал дээр хэрэгжих огт боломжгүй байсан юм.
Энэ мэтчилэнгээр иргэдийн халааснаас гарч байгаа илүү зардал болгон эдийн засгийн хямралд тодорхой нөлөөгөө үзүүлсээр байгаа юм. Тиймээс шинэ Засгийн газар болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр хууль тогтоомжуудыг дэмжиж байгаа юу гэдэг бодлого нь одоо хүртэл тодорхой болоогүй байна. Иргэдийн халаасыг өдөр ирэх тусам нэмж хоосолж буй шаардлагагүй хууль тогтоомжийг шинээр олж харах, шаардлагатай тохиолдолд өөрчлөх хэрэгцээ байсаар байгаа юм.
Д.Ирээдүй
Сэтгэгдэл ( 5 )
Айцын давааны цаадах пүүны пүүтэг дотор дулаан байранд тухлаад суучихсан ХУД замын цагдаа нар щинэ хуулиар даац хэтэрвэл 192 000₮ торгоно гээд дарамлаад байх юм Мөн 2016 09 01 хойш торгууль багтай юм байна гээд 96000₮ торогчих юм бид төр засагаас юуч гуйгаагуй энэ хуулийн нэр барьсан дарамтаа болйочээ гэж хүсмээр байна Хувиараа Тээвэр Эрхэлэгч Тээвэрчид
Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999
zamiin tsagdaa nart denduu tom shuukh erkh medel olgoson ni tun buruu yum shuud l khuniig khudulmuriin khulsnii dood khemjeegeer torgodog avilgad idegdsen khun daramtalsan bichig usgiin chadvargui mal shig zamiin tsagdaa nertei luivarchidiin alba irgediig khoosolj uursduu tuntiij bnashuu erunkhii saidaaa
tiim shyy golgonuudee