Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар зөвлөлдөнө

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18

Үндэсний хөгжлийн газраас өнөөдөр Орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман болон салбар хэлтсийн дарга нар оролцож байгаа юм. 

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад Үндэсний хөгжлийн газрын чиг үүрэг болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого чиг хандлага, Төр хувийн хэвшлийн түншлэл, Концессын талаар баримтлах бодлогын талаар гэх мэт сэдвүүдээр хэлтэс албадын дарга нар илтгэл тавих аж. 

Мөн орон нутгийн хөгжлийн бодлогын дарга нар ирэх 4 жилд орон нутгийн хөгжлийн бодлого ямар байх талаар, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт олж авахад тулгамдаж буй өнөөгийн асуудлаар зөвлөлдөх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu