Кинон дээрх ноцтой алдаануудаас…

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

•               “Биелэгдэшгүй даалгавар 2”-т Том Круз, Дугрэй Скотт хоёр агаар мотоциклтойгоо үсрэх трюк хийгээд газарт унаж цааш тулаанаа үргэлжлүүлдэг хэсэг гардаг. Ингэхэд тэдний газарт унах хүч нь кв.м-т 350.000 ньютон байх ёстой гэнэ. Ийм үйлдлийг туршсан хүмүүсийн 50% нь газар дээрээ нас бардаг байна.

•               «Армагеддон» дээр Брюс Уиллис багийнхныхаа хамтаар Техас шиг хэмжээтэй солирыг 100  мегатонн хүчтэй бөмбөгөөр дэлбэлэн дэлхийгээ авардаг. Тэгвэл яг тийм хэмжээний солирыг голоор нь дэлбэлэн хувааж дэлхийн хоёр талаар өнгөрөөнө гэвэл ийм хэмээтэй 80 сая бөмбөг хэрэгтэй ажээ.

•               Мел Гибсон «Апокалипсис» киногоороо майячуудыг хэтэрхий харгис, зэрлэг балмад байдлаар харуулдаг. Тэгвэл тэдгээр эртний хүмүүс нь тухайн үедээ өндөр соёлжсон, хөгжлийн дээд цэгтээ хүрсэн бас алдартай математикч астрономчдыг төрүүлсэн ард түмэн байжээ. Харин хүн тахих үзэгдэл байсан. гэхдээ тэдгээр зөвхөн алс холын дайны цэргийн олзныхон байдаг байж. Тэднийг ч бүгдийг нь нэг дор тэгэж зүрхийг сугалан толгойг нь цавчиж хаядаггүй байжээ. Тэр тусмаа ойр газар нутгийнхаа энгийн ард иргэдийг хэзээч алч устгаж байсангүй.

•               “Тусгаар тогтнолын өдөр” кинод дэлхий дээр сарны массын дөрөвний нэгтэй тэнцэх нисдэг бит дэлхийг бүрхдэг. Хэрвээ ийм хөлөг газарт тэгэж их ойртож ирсэн тохиолдолд маш хүчтэй далайн даюалгаа үүсэх аж. Агаарын даралтын шахалтын улмаас. Мөн үүнтэй зэрэгцэн аймшигт газар хөдлөлт ч болно гэнэ.

•               “МЭӨ 10.000 он” кинонд Умард Африкт мамонтууд оччихсон байдаг. Энэ нь хүйтэн газрын амьтан. Хэрвээ халуу шатам Африк руу тэд зүглэлээ гэхэд бүгд замдаа “шатаж” үхнэ

•               “300” киноны гол баатар Леонид хааны шүдэн дэхь пломба /ломб/ мэддэг ажээ.

•               “Трои” кинон дээр баатаруудаа оршуулахдаа нүдэн дээр нь зоос тавьдаг. Эртний Гркет ийм заншил байсан. Гэхдээ энэ нь Трояны дайнаас хойш хэдэн зуун жилийн дараа бий болсон ёслол гэнэ. Харин Троиний үед зоосон мөнгө ч гарч ирээгүй байжээ. 

Р.Слава zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top