Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэргий Э.Сэлэнгэд хилийн хориг тавьж, бага дүү Н.Наранцэцэгийг нь 461-р ангид 14 хоногийн хугацаанд цагдан хорихоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүнээс гадна Ерөнхий сайд асаны төрсөн эгчийн охин Ц.Насанбатыг 461-т мөн цагдан хорьсон. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд түүнийг цагдан хорьсон гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж, хорих шийдвэрийг хэвээр үлдээн үргэлжлүүлэн хорихоор болсон байна.
Анх АТГ-аас түүнийг эрүүгийн хуулийн 263.2 зүйл буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр зүйлчилж, оргон зайлах үндэслэлтэй хэмээн үзэж цагдан хорьсон юм.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 3 )
Зүв зүгээр хүнийг арай шууд барьж хорихгүй байхдаа.ямар нэг асуудал байгаа учраас л барьж хорьж байгаа биз.төрийн албыг төрлийнх болгоод хуйвалдаж хувааж идэхээр ингэдэг юм байхаа даа.а/хуяг .өмөлзөж өрвөгнөх хэрэггүй ээ.хийж чадсан шигээ хэргээ хүлээж сур даа
хулгайч нар нэг нэгнээ барьж идэх нь шив дээ.
Алтанхуяг ах дүүсээрээ хүртэл хоригдох хэмжээний юм хийлгэсэн учраас л Ээбээгийн хорхойтой араанд зажлагдаж байгаа юм.