Тарвага сэргээн нутагшууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын тамгын газраас санаачлан тус нутагт ховордсон тарвагыг сэргээн нутагшуулах ажил зохион байгууллаа. Энэ ажлыг 2010 онд идлэг шонхор шувуу бариулсны төлбөр хураамжийн орлогоос санхүүжүүлжээ. Гүйцэтгэгч "Нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо" ТББ Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан 20 толгой тарвага барьж, ийнхүүТүмэнцогт сумын тахилгат ууланд сэргээн нутагшууллаа гэж тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top