Долоон жилийн дараа жинхэнэ АРСЛАН ЗААН мэндэлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 25

Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” хэмээх алдарт бүтээл амьдрал дээр биелээ олох цаг ойртсоор байна. Шинжлэх ухааны салбарынхан гол ололт амжилтаа дүгнэн шилдэг ажлуудаа нэрлэхэд энэ салбарынхны гаргасан ахиц дэвшил зүй ёсоор багтжээ.   

Мөстлөгийн үед амьдарч байсан арслан зааныг өнөө үед эргэн сэргээх санаа саяхных биш. Гэвч энэ чиглэлээр судалгаа туршилт хийдэг эрдэмтэд чухамдаа сүүлийн 10 сард л амжилт олж, бодит бололцоог бүрдүүлж чадлаа. Харвардын их сургуулийн профессор, генийн инженерчлэлээр дагнан мэргэшсэн эрдэмтэн Жорж Черч өнгөрсөн жилийнхээ үр дүнд тулгуурлаад “Долоон жилийн дараа гэхэд клоны аргаар төрсөн анхны арслан заан мэндэлнэ” хэмээн зоригтой хэлж байна.

Тэрээр арслан зааны ДНК-г сэргээх төслийг өөрийн лаборатиридоо хэрэгжүүлж байгаа бөгөөд Азийн зааны ДНК-г арслан зааны ДНК-аар нөхөх замаар зорилгодоо хүрэхээр төлөвлөж байгаа юм. Ийм аргаар мэндэлсэн заан-арслан заанаа тэрбээр Канад, Сибирь, тундрт аваачиж, цаашдаа удамшлын аргаар цэвэр арслан заан гаргаж авах боломжтой гэж Ж.Черч үзэж байна.

Ж.Черчээс гадна ОХУ, БНСУ-ын хамтарсан эрдэмтдийн баг мөн арслан зааныг сэргээн амьдруулах төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд Хойд мөсөн далайгаас олдсон, клоны аргаар хувилах боломжтой арслан зааны үлдэгдэл дээр тулгуурлан судалгаа шинжилгээгээ явуулж байгаа юм.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(202.70.46.225) 2016 оны 11 сарын 27

Hun ch munhurluu shuu

0  |  0
Top