Өөртэй нь болзохыг хүссэн Доналд Трампт Иванка охин нь ингэж хариулжээ

2016 оны 11 сарын 26

Тэрбумтан гэдгээрээ хүмүүст танигддаг байсан Доналд Трамп 2006 оны гуравдугаар сард том охин Иванка Трамптай хамт ABC”s "The View" нэвтрүүлэгт зочноор уригдан оролцсон юм. Тус нэвтрүүлгээс өдгөө ч ярианы сэдэв болдог үгийг Доналд Трамп хэлсэн байдаг аж. Өсвөр насандаа загвар өмсөгч байсан Иванка Трамп охиныг нь хэрвээ “Playboy” зэрэг сэтгүүлд нүцгэн зургаа авахуулбал хэрхэн хүлээж авах тухай  хөтлөгч асуусан байна. Хэрэв тэгэх аваас дургүйцнэ хэмээн хариулсан Доналд охиноо тийм үйлдэл хийхгүй гэж боддог гэдгээ ч хэлсэн бөгөөд  Иванка  их сайхан биетэй, хэрэв миний охин биш байсан бол би болзохыг хүсэх байсан хэмээсэн юм.

Мэдээж Доналд Трамп хошигнож хэлсэн боловч түүний хэлсэн үг шуугиан тарьж, хүүхэмсэг зантай Трамп үнэхээр л охинтойгоо болзчих юм шиг, магадгүй охиноо оролддог мэтээр сэтгэгдэл олон нийтэд төрүүлсэн юм.

Тус нэвтрүүлгээс таван сарын дараа нэгэн сэтгүүлч Иванка Трампаас хэрэв Доналд Трамп эцэг чинь биш байсан бол түүний болзох саналыг хүлээж авах уу гэж асуухад, “хэрвээ миний эцэг биш байсан бол би түүний нүд рүү бие хамгаалах шүршигч цацах байсан” гэж товчхон бөгөөд тодорхой хариулжээ.

Эцэг охин хоёрын хөгжилтэй ч гэмээр уг ярианаас Доналд Трамп залуу бүсгүйчүүдэд дуртай гэдгийг нь олон нийт ажигласан байдаг гэнэ. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп нэгдүгээр сард тангараг өргөж албан ёсоор ажил үүргээ хүлээж авна.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top