Нисгэгчид цаасан газрын зургийн оронд IPAD авч нисдэг болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 26

АНУ-ын нисэх хүчний Скотт баазын нисэгчид замын цаасан зургийн оронд iPad Mini туршиж үзсэн талаар AirForceTimes мэдээллээ. Нисэгчид нислэг үйлдэх үедээ зорилтот цэгт хэрхэн очих болон бусад мэдээллийг багтаасан цаасан зурагтай явдаг юм байна. Үүний оронд орчин үеийн дэвшилтэт технологи болох iPad Mini-г ашиглах боломжийг Иллинойс дахь баазын удирдлага судалж үзэх шийдвэр гаргасны дагуу дээрх туршилтын нислэгийг үйлдсэн байна. 

iPad Mini-г цэргийн тээврийн C-21A, Learjet 35 онгоцонд туршсан бөгөөд зайлшгүй авах ёстой мэдээллийг өгч чадаж байсан гэнэ. Цаашдаа энэхүү туршлагыг нэвтрүүлбэл олон тонн цаас хэмнэх давуу талтай юм байна. Учир нь нисгэгчид нислэг үйлдэхдээ 22 кг орчим жинтэй цаасан зураг авч явах шаардлагатай болдог байна. Харин iPad Mini планшет нь ердөө 300 грамм жинтэй, авсаархан учир нисгэгчийн хөдөлмөрийг ч хөнгөвчлөх ашигтай ажээ. Үүнээс гадна, нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан 22 кг жинтэй цаасан зургийг хоёр сар тутамд солих шаардлагатай бөгөөд зөвхөн нэг онгоцны цаасан зургийг солихын тулд АНУ-ын Батлан хамгаалах яам жилд 25 хүртэлх мянган ам.доллар зарцуулдаг аж.

Хошууч Жаред Детлоффын хэлснээр, iPad-д ганцхан сул тал байгаа нь зай хураагуурын цэнэг урт хугацааны нислэгт хүрэлцэхгүй байх явдал гэнэ. Тэрээр шинэ технологийн сул талын тухайд “Хэрвээ та iPad ашиглаж урт хугацааны нислэгт гарсан бол цэнэг дууссан тохиолдолд ямар ч аргагүй болно. Харин цаасан зурагтай явж байгаа нөхцөлд үүнд санаа зовох шаардлагагүй” хэмээн өгүүлсэн байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
burhan(202.9.43.140) 2017 оны 07 сарын 22

GAZARZUIN HICHEEL NISGEGCHID HEREG BOLDOG YUM BN UM MA NI BADME HUM

0  |  0
1(139.5.219.129) 2016 оны 11 сарын 26

за мөрөөрөө л бай яршиг

0  |  0
Top